Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Цахим хуудсуудыг өчиггүйгээр хаах хууль Орост хэрэгжиж эхэллээ
Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм. Тухайлбал, хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, порно бичлэгт ашиглаж буй дүрс бичлэг эсвэл хэрхэн амиа хорлох, хар тамхи хэрэглэхийг зааж зааварласан агуулга бүхий байвал өчиггүйгээр тухайн цахим хуудсыг хаах аж. Ингэхдээ хэргийг шүүхээр ч шийдвэрлүүлэхгүй гэнэ. Хэрвээ цахим хуудсыг хаах боломжгүй байвал тус сайтад интернэт үйлчилгээ үзүүлэгчийг хаах хүртэл арга хэмжээ авах юм.
Парламентаар баталж, Ерөнхийлөгч В.Путин зөвшөөрөн гарын үсэг зурсан уг хууль хүүхдүүдийг зүй бүс мэдээллээс хамгаалах зорилготой хэмээн эрх баригчид тайлбарлаж байгаа ч хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан явдал хэмээн цахим ертөнцийнхөн болоод хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Оросын зарим хүний эрхийн байгууллага мэдэгдэхдээ “Мэдээж, иймэрхүү сайтууд хүүхдүүдэд хүрэх ёсгүй. Гэхдээ эрх баригчид үүн дээр үндэслээд зүгээр л “танай мэдээлэл олон нийтэд хор уршиг дагуулахаар байна” гэж ганцхан өгүүлбэрээр тайлбарлаад л ардчиллын төлөө дуугардаг бусад цахим хуудсыг ч хаах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бол интернэтээр үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг зөрчиж байна” гэж мэдэгдэж байгаа юм.
Хүний эрхийн байгууллага, ТББ-уудаас гадна “Яндекс”, “Мэйл.ру”, Оросын “Wikipedia” гээд томоохон цахим хуудас, интернэт хайлтын системүүд энэ хуулийг “Оросын интернэт ертөнцөд хуулийн аргаар цензур тогтоох гэсэн үйлдэл” хэмээн эсэргүүцэж байна.
Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм. Тухайлбал, хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, порно бичлэгт ашиглаж буй дүрс бичлэг эсвэл хэрхэн амиа хорлох, хар тамхи хэрэглэхийг зааж зааварласан агуулга бүхий байвал өчиггүйгээр тухайн цахим хуудсыг хаах аж. Ингэхдээ хэргийг шүүхээр ч шийдвэрлүүлэхгүй гэнэ. Хэрвээ цахим хуудсыг хаах боломжгүй байвал тус сайтад интернэт үйлчилгээ үзүүлэгчийг хаах хүртэл арга хэмжээ авах юм. Парламентаар баталж, Ерөнхийлөгч В.Путин зөвшөөрөн гарын үсэг зурсан уг хууль хүүхдүүдийг зүй бүс мэдээллээс хамгаалах зорилготой хэмээн эрх баригчид тайлбарлаж байгаа ч хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан явдал хэмээн цахим ертөнцийнхөн болоод хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Оросын зарим хүний эрхийн байгууллага мэдэгдэхдээ “Мэдээж, иймэрхүү сайтууд хүүхдүүдэд хүрэх ёсгүй. Гэхдээ эрх баригчид үүн дээр үндэслээд зүгээр л “танай мэдээлэл олон нийтэд хор уршиг дагуулахаар байна” гэж ганцхан өгүүлбэрээр тайлбарлаад л ардчиллын төлөө дуугардаг бусад цахим хуудсыг ч хаах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бол интернэтээр үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг зөрчиж байна” гэж мэдэгдэж байгаа юм.
Хүний эрхийн байгууллага, ТББ-уудаас гадна “Яндекс”, “Мэйл.ру”, Оросын “Wikipedia” гээд томоохон цахим хуудас, интернэт хайлтын системүүд энэ хуулийг “Оросын интернэт ертөнцөд хуулийн аргаар цензур тогтоох гэсэн үйлдэл” хэмээн эсэргүүцэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















