Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой ажлын хэсэг байгууллаа

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газар энэ сарын 8-нд их хэмжээний хээрийн түймэр гарч тухайн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь галд өртсөн тухай албаныхан мэдээлсэн.

Өнөөдөр ХЗДХ-ийн сайд, БОУАӨ-ийн сайд, ХХЕГ-ын дарга, Мобикомын удирдлагууд Нөмрөгийн Дархан цаазат газар гарсан түймрийн асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулахаар болжээ. 

Мобиком корпорацийн Хуулийн албаны захирал О.Өмөрбек "Хохиролтой холбоотой ажлын хэсэг байгуулсан. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэрт гүнээ харамсаж байна. Монгол Улсын хуулиар хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Мөрдөн байцаах шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулиар байгаль орчны хор, хохирлыг үнэлэх шинжээч томилдог. Тиймээс тухайн ажлын хэсэг, байгаль орчны үнэлгээг тогтоох зардлыг бүх талаар дэмжиж ажиллана. Бид холбогдох бүх зөвшөөрлийг авсан" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан