Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Та угаарын хийн мэдрэгчээ шалгасан уу

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд ахуйн гал түймрийн нийт 12 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, дуудлагын дагуу алба хаагчид ажиллав.

Нийт дуудлагын 8 буюу 66 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Тодруулбал, гэр, хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлага зонхилжээ.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Түүнчлэн угаарын хийн мэдрэгчийг тогтмол хянаж шалган аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан