Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ БУЯНААР 10 САЯ ЮАНЬТАЙ
Зургаан жилийн өмнө Бээжинд ажилладаг Ху овогт инженер нь  “Мо Янь Зуй” гэдэг нэртэй архины брэндийг албан ёсоор бүртгүүлжээ. Үүнийг орчуулбал “Согтуу үедээ дуугүй яв” гэсэн утгатай ч өөрөөр “Согтуу Мо Янь” гэж орчуулж болох юм байна. Гэтэл энэ жил Хятад зохиолч Мо Янь утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж улсынхаа хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон билээ. Үүний дараагаар Нобелийн шагналтантай холбоотой юм болгон онцгой моодонд орсон нь ойлгомжтой. Улмаар архи үйлдвэрлэдэг хэд хэдэн компани “Ху” овогтод хандан “Согтуу Мо Янь”-иа зарахыг санал болгож. Мань эр харин хамгийн ашигтайг нь сонгоод 10 сая юаниар зарсан нь энэ аж. Мо Янь гэдэг нь Нобелийн шагналт 57 настай зохиолч Гуань Моегийн хоч бөгөөд орчуулбал “дуугүй, чимээгүй” гэсэн утгатай юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан