Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна АН-ын бүлэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ ТББХ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 78 хувиар дэмжлээ Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ "Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна Тойм: Өчигдөр /2026.11.17/ хуралдсан байнгын болон түр хорооны шийдвэрүүд  Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шатахууны үнийг бууруулах, тогтворжуулах тооцооллыг танилцуулна
Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 1.4 сая тонн ургац хураан авсан бөгөөд 574.7 мянган тонн үр тариа, үүнээс 519.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 204.8 мянган тонн хүнсний ногоо, 394.3 мянган тонн тэжээлийн ургамал, 57.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авлаа.

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр “Энэ жил байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдэж, тариаланчид агротехнологийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай хэрэгжүүлсний үр дүнд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хураан авлаа” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.

Засгийн газраас “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тариалан эрхлэгчдэд хүүгийн дэмжлэг үзүүлэх хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 910 иргэн, аж ахуйн нэгжид нийт 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгааллын арга хэмжээг технологийн хугацаанд хэрэгжүүлэх, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах санхүүгийн боломжийг бүрдүүлжээ. Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1,245 иргэн, аж ахуйн нэгжид дизель түлшийг литр тутмыг нь 3,400 төгрөгөөр нийлүүлжээ.

Ирэх оны тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шатахуун, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна. Цаашид тариалангийн үйлдвэрлэлд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн, үйлдвэрлэлийн орц, хэрэглээг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан