Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Түвдийн асуудалд анхаарахыг НҮБ Хятадад уриаллаа
НҮБ-ын хүний эрхийн комиссын тэргүүн Нави Пиллей мэдэгдэл гаргаж, Түвдэд хүний эрхийг хангах талаар анхаарахыг Хятадын Коммунист намын удирдлагуудад уриалсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сараас өнөө хүртэлх хугацаанд Түвдийн 60 гаруй лам Бээжингийн эрх баригчдыг эсэргүүцэж өөрийгөө шатааж ихэнх нь амь насаа алдсан юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд долоон түвд лам өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Лам Нави Пиллей “Хятадын засаг захиргааны бодлого нь Түвдэд хүний эрхийг зөрчиж, нийгмийн тогтовортой байдлыг алдагдуулж байгааг тэмдэглэсэн байна. НҮБ-ын Комиссын тэргүүний мэдэгдэлд түвдүүд Хятадын засаг захиргааг тайван замаар эсэргүүцсэн тохиолдолд тэдний эсрэг зэвсэг хэрэглэж, баривчилж зарим нь бүр сураггүй алга болдог гэжээ. Түвдийн үндэсний соёл ч бас хэлмэгдэж байгааг тэмдэглэсэн байна. “Түвдэд тайвнаар жагсч үзэл бодлоо илэрхийлэх, үүнийх нь төлөө баривчилсан хүмүүсийг суллахыг БНХАУ-ын удирдагчдад уриалж байна” гэжээ.
Харин Хятадын эрх баригчид энэ мэдэгдэлд дурдсан баримтуудыг үгүйсгээд лам нар өөрсдийгөө шатааж байгааг Далай лам турхирч байгаа юм гэсэн байна. Далай лам ч бас үүнийг няцааж тэмцлийн ийм хэлбэрийг би хэзээ ч уриалаагүй гэж мэдэгджээ.
НҮБ-ын хүний эрхийн комиссын тэргүүн Нави Пиллей мэдэгдэл гаргаж, Түвдэд хүний эрхийг хангах талаар анхаарахыг Хятадын Коммунист намын удирдлагуудад уриалсан байна. Өнгөрсөн гуравдугаар сараас өнөө хүртэлх хугацаанд Түвдийн 60 гаруй лам Бээжингийн эрх баригчдыг эсэргүүцэж өөрийгөө шатааж ихэнх нь амь насаа алдсан юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд долоон түвд лам өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Лам Нави Пиллей “Хятадын засаг захиргааны бодлого нь Түвдэд хүний эрхийг зөрчиж, нийгмийн тогтовортой байдлыг алдагдуулж байгааг тэмдэглэсэн байна. НҮБ-ын Комиссын тэргүүний мэдэгдэлд түвдүүд Хятадын засаг захиргааг тайван замаар эсэргүүцсэн тохиолдолд тэдний эсрэг зэвсэг хэрэглэж, баривчилж зарим нь бүр сураггүй алга болдог гэжээ. Түвдийн үндэсний соёл ч бас хэлмэгдэж байгааг тэмдэглэсэн байна. “Түвдэд тайвнаар жагсч үзэл бодлоо илэрхийлэх, үүнийх нь төлөө баривчилсан хүмүүсийг суллахыг БНХАУ-ын удирдагчдад уриалж байна” гэжээ.
Харин Хятадын эрх баригчид энэ мэдэгдэлд дурдсан баримтуудыг үгүйсгээд лам нар өөрсдийгөө шатааж байгааг Далай лам турхирч байгаа юм гэсэн байна. Далай лам ч бас үүнийг няцааж тэмцлийн ийм хэлбэрийг би хэзээ ч уриалаагүй гэж мэдэгджээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл






















