Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Урьдчилсан санал хураалтаар Обама тэргүүлж байна
Өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын төрийн тэргүүний төлөө өрсөлдөх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Хамгийн сүүлд Огайо, Колорадо мужид болсон урьдчилсан санал асуулгаар Барак Обама тэргүүлж явна. Сонгуулийн эцсийн дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэхүйц Огайод гэхэд л Барак Обама сонгогчдоос 63 хувийн санал авсан бол Митт Ромни 35 хувь авчээ. Колорадод нийт сонгогчдын гуравны хоёр нь оролцсон байхад өнөөгийн ерөнхийлөгч Обама гурван хувиар түрүүлсэн байна. Флорида мужид ч гэсэн Обама ялна гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна.
Маргааш болох сонгуульд Колорадо, Флорида, Айова, Мичиган, Невада, Нью-Гемпшир, Огайо, болон Виржина муж улсын сонгогчдын санал шийдвэрлэх үүрэгтэй гэж ажиглагчид үзэж байна. Огайо бол Митт Ромнигийн хувьд яахын аргагүй чухал үүрэгтэй. Өмнөх сонгуулиудад Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хүн Огайод ялалгүйгээр цагаан ордны эзэн болж байсан түүх байхгүй юм байна.

Ц.Өлзий
0 Сэтгэгдэл