Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Грект бүх нийтийн 48 цагийн ажил хаялаа

Грект өнөөдөр бүх нийтээрээ 48 цагийн хугацаатай ажил хаяж эхэллээ. Ажил хаялтыг тус улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа юм байна. Ингэснээр өнөөдөр тус улсад төрийн байгууллагууд, банк, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, зарим дэлгүүр худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
Нийслэл Афинд өнөөдөр бас метро, трамбай, хот орчмын цахилгаан галт тэрэг, такси үйлчилгээнд гарахгүй гэнэ. Автобус, тролейбусны жолооч нар ч бас ажил хаягсадтай нэгдэнэ гэж байгаа юм байна. Нисэхийн диспетчерүүд ч 10,00 цагаас 13,00 цаг хүртэл ажил хаяж энэ хугацаанд ямар ч онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.
Энэ хугацаанд улс орон даяар эсэргүүцлийн цуглаан жагсаал болох бол маргааш нийслэл Афинд бүх нийтийн өргөн жагсаал болно гэж зарлажээ. Хууль сахиулах байгууллагууд эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Төсвийг танах тухай хуулийн төслийг Грекийн парламент хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан ийнхүү бүх нийтээрээ ажил хаяж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Цалин тэтгэврийг танах, татвар нэмэгдүүлэх замаар төсвөө 13,5 тэрбум еврогоор хэмнэж чадвал Грек Европын холбоо, Европын төв банк болон ОУВС-гаас хоёр дахь ээлжийн 31,5 тэрбум еврогийн зээл авах боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл