Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Кенийн мэргэч Б.Обамаг ялна гэж төлгө буулгажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн эцгийн төрсөн нутаг Кенийн Когело тосгоны 105 настай мэргэч түүнийг энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэж төлгө буулгажээ. Элдэв янзын чулуу, дун, хясаагаар мэргэлдэг Жон Димогийн төлгөнд нутгийнх нь хүү хол зөрүүтэй ялалт байгуулах нь тодорхой гэж буусан аж. Тийм ч учраас Б.Обамагийн ялалтыг тэмдэглэхээр Когело тосгоныхон аль хэдийнэ бэлтгэж эхэлжээ. Б.Обама 2008 онд Ерөнхийлөгч болсноос хойш түүний гэр бүл Когело тосгоныхоо од болсон юм. Тосгоны сургуулийг  Обамагийн нэрэмжит болгосны зэрэгцээ нэгэн гудамжийг Обамагийн эмээгийн нэрээр Мама Сара Обамагийн гудамж гэж нэрлэжээ. Түүнчлэн Б.Обамагийн эцгийн нэрэмжит спортын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болсон байна.

Кенигээр зогсохгүй өөр бусад оронд ч мэргэч төлгөч нар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг таах гэж оролдож, бас амжилт хүссэн янз бүрийн ёслол үйлдэж байна. Тухайлбал, Перугийн бөө нар Б.Обама, М.Ромни хоёрт хоёуланд нь амжилт хүссэн ёслол үйлджээ. Гэхдээ Перугийн бөөгийн үзэж буйгаар Б.Обама сонгуульд ялахаар байгаа гэнэ.  





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан