Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хар салхины дараа зохиомлоор үнэ нэмсэн явдлыг шалгана
Нью-Йоркийн ерөнхий прокурорын газар Сэнди хар салхины дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаарх олон мянган гомдлын мөрөөр шалгалт хийж эхэлжээ. Ялангуяа бензин шатахууны үнэ, хүмүүсийн онц чухал хэрэгцээтэй зүйлс тухайлбал цахилгаан генератор, зочид буудлын үнэ хэрхэн нэмэгдсэн талаар хэдэн зуун гомдол ирсэн байна. Энэ талаар Нью-Йоркийн ерөнхий прокурор Шнайдермэн мэдэгдэхдээ “Зах зээл ийм тогтворгүй байхад хүмүүс, айл гэрт амин чухал хэрэгцээтэй байгаа зүйлсийг хэтрүүлсэн үнээр зарах ухаангүй явдлыг зөвшөөрөхгүй. Нью-Йоркийн оршин суугчид амьдралаа эргэн босгох гэж хичээж байгаа энэ үед ашиг хонжоо хайсан хүмүүсийн үйлдлийг таслан зогсооно” гэжээ.
Хар салхи, үерийн гамшигт ихээр нэрвэгдсэн Нью-Йорк хот гамшгийн дараах сэргээн босголт, тусламж үйлчилгээ, их цэвэрлэгээнд одоогийн байдлаар 85,4 сая ам.доллар зарцуулаад байна. Гамшгийн үеэр сонгуулийн санал хураах байрууд эвдэрч сүйдсэн учир явуулын майхан ашиглахаар болсны зэрэгцээ хотын оршин суугчид заавал бүртгүүлсэн хэсэгтээ бус хотын аль ч санал хураах байранд очиж, саналаа өгч болохоор болжээ.
Нью-Йоркийн ерөнхий прокурорын газар Сэнди хар салхины дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаарх олон мянган гомдлын мөрөөр шалгалт хийж эхэлжээ. Ялангуяа бензин шатахууны үнэ, хүмүүсийн онц чухал хэрэгцээтэй зүйлс тухайлбал цахилгаан генератор, зочид буудлын үнэ хэрхэн нэмэгдсэн талаар хэдэн зуун гомдол ирсэн байна. Энэ талаар Нью-Йоркийн ерөнхий прокурор Шнайдермэн мэдэгдэхдээ “Зах зээл ийм тогтворгүй байхад хүмүүс, айл гэрт амин чухал хэрэгцээтэй байгаа зүйлсийг хэтрүүлсэн үнээр зарах ухаангүй явдлыг зөвшөөрөхгүй. Нью-Йоркийн оршин суугчид амьдралаа эргэн босгох гэж хичээж байгаа энэ үед ашиг хонжоо хайсан хүмүүсийн үйлдлийг таслан зогсооно” гэжээ. Хар салхи, үерийн гамшигт ихээр нэрвэгдсэн Нью-Йорк хот гамшгийн дараах сэргээн босголт, тусламж үйлчилгээ, их цэвэрлэгээнд одоогийн байдлаар 85,4 сая ам.доллар зарцуулаад байна. Гамшгийн үеэр сонгуулийн санал хураах байрууд эвдэрч сүйдсэн учир явуулын майхан ашиглахаар болсны зэрэгцээ хотын оршин суугчид заавал бүртгүүлсэн хэсэгтээ бус хотын аль ч санал хураах байранд очиж, саналаа өгч болохоор болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















