Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Польшийн тусгаар тогтнолын баяр мөргөлдөөнөөр дууслаа
Польшийн тусгаар тогтнолын баярын үеэр Варшавын төвд болж байсан үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал эмх замбараагүй байдал болж хувирсан байна. Хууль зөрчигчид цагдаагийнхан руу шил, лонх чулуудаж танхайрснаас хоёр ч хууль сахиулагч шархаджээ.

Энэ үеэр Варшавт өөр бас нэг жагсаал болж Ерөнхийлөгч Бронислав Коморовский оролцож “Үндэснийхээ баярыг танхайчууд, түрэмгийчүүдээс хамгаалах хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. Өнгөрсөн 2011 онд бас тус улсын тусгаар тогтнолын өдрөөр ийм эмх замбараагүй байдал гарч хууль сахиулагчид 200 хүнийг саатуулж байсан юм. Танхайчууд Польшийн телевизийн автобусыг шатааж Ерөнхий сайд Дональд Туск  Хуульзүйн яамны сайд болон Дотоод хэргийн удирдлагуудтай яаралтай уулзаж хууль зөрчигчдийг саатуулахыг үүрэгдэж байсан юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан