Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга нууц амрагтаа и-мэйл хаягаа ашиглуулдаг байжээ

Пола Бродвел бол Дэвид Петраусын тухай номын зохиогч юм.

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга генерал Дэвид Петраусыг суудлаасаа огцроход хүргэсэн шалтгаан улам бүр тодорхой болж ирж байна. Д.Петраус гэр бүлээсээ гадуур Пола Бродвел хэмээх эмэгтэйтэй нууц амрагийн холбоо тогтоогоод зогсохгүй тэр нь генералыг өөр нэг эмэгтэйтэй хардаж, нууц хаягнаас сүрдүүлсэн цахилгаан шуудан хүртэл илгээсэн нь Холбооны мөрдөх товчооны шалгалтаар илэрсэн юм. Үүнээс болж Д.Петраус албан тушаалаасаа огцорсон ч Пола Бродвел чухам түүнийг хэнтэй хардаж, и-мэйл илгээсэн нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Пола Бродвел Жил Келли хэмээх эмэгтэй рүү и-мэйл бичсэн нь тодорхой болжээ. Жил Келли бол  Дэвид Петраусын гэр бүлийн найз бөгөөд АНУ-ын армид сайн дурын элчээр ажилладаг нэгэн байж. Тэд дотно найзууд учраас Пола Бродвел нууц амрагаа түүнтэй хардаж “Миний залуугаас холд” гэх мэтийн үгтэй цахилгаан шуудан илгээсэн байна. Энэхүү сүрдүүлсэн и-мэйлд цочирдсон Жил Келли Холбооны мөрдөх товчоонд хандаж, хэн илгээсэн болохыг шалгаж өгөхийг хүсчээ. Энэ дагуу Холбооны мөрдөх товчоо шалгахад генерал Дэвид Петраус, Пола Бродвелын нууц харилцаа илэрсэн байна.

Тэрээр номоо бичих гэж генералтай байнга уулздаг байжээ.

Пола Бродвел бол өнгөрсөн нэгдүгээр сард генерал Дэвид Петраусын тухай “All In” хэмээх ном гаргаж байсан, түүнтэй ойр дотно хамтран ажилладаг нэгэн юм. Тэрээр Дэвид Петраусыг Ирак дахь АНУ-ын цэргийн командлагчаар ажиллаж байх үеэс түүний тухай ном бичих баримт материал цуглуулахаар байнга холбогдож, уулздаг байж. Гэхдээ тэд жил гаруйн өмнөөс буюу Д.Петраусыг Тагнуулын төв газрын даргаар томилогдсоноос хойш дотно харилцаатай болсон гэнэ. Пола Бродвел генералтай уулзахаар Тагнуулын төв газрын төв байранд байнга ирдэг, зарим хориотой газраар хүртэл түүнтэй хамт явдагт “CIA”-гийн ажилтнууд таагүй ханддаг байсан ч даргадаа энэ тухай хэлж чаддаггүй байж. Тэр бүү хэл Пола Бродвел Д.Петраусын G-mail хаягийг ашиглаж энэ бүх мэйлийг илгээж байсан нь илэрсэн байна.

Пола Бродвел 40 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэнэ.

Энэ бүгдийг Холбооны мөрдөх товчооныхон илрүүлсэн боловч генерал Дэвид Петраусын үйлдэлд хууль зөрчсөн зүйл байхгүй болохоор ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байжээ. Тиймээс тэд Үндэсний аюулгүй байдлын захирал Жеймс Клапперт энэ тухай мэдэгдэхэд тэрээр Дэвид Петраустай холбогдож өөрийн хүсэлтээр огцрохыг санал болгожээ. Үүнээс нэг өдрийн дараа буюу өнгөрсөн пүрэв гаригт Д.Петраус Ерөнхийлөгч Б.Обаматай уулзаж, огцрох өргөдлөө өгсөн бөгөөд баасан гаригт түүний хүсэлтийг ёсоор болгосон юм. Энэ тухай Д.Петраус мэдэгдэхдээ “Миний гаргасан энэ үйлдэл гэр бүлийн эзэн, эр нөхрийн хувьд төдийгүй манайх шиг ийм байгууллагын удирдагч хүний хувьд байж боломгүй хэрэг” гэдгийг ойлгож ухаарснаа хэлсэн юм. Гэвч түүнийг хоёр хүүхдийнх нь ээж, 38 жил ханилсан эхнэр Холли нь уучлах эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй юм.  Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд хүү нь Ирак дахь АНУ-ын цэргийн хүчний явган цэргийн ангийг ахалдаг ажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан