Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Далай ламыг дахиад л шүүмжлэв
Хятадын эрх баригчид Далай ламыг дахиад л шүүмжилж, Түвдийн талаар сануулга өгчээ. Тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргаж Түвдэд үе үе гарч буй тэмцлийн нэг хэлбэр болох зулын гол болж, өөрийгөө шатаах явдлыг Далай лам өөгшүүлэн дэмжиж байна хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оноос хойш Түвдэд 70 гаруй хүн Бээжингийн дэглэмийг эсэргүүцэн амьдаараа зулын гол болоод байгаа юм. Үүнийг Далай лам өөгшүүлэн, Түвдэд эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээж байна гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа бол Дээрхийн гэгээнтэн үүнд хариулт өгөхдөө “Тэд намайг буруутгахын оронд энэ бүх тэмцэл юунаас үүдэн гарч байгааг нухацтай бодох хэрэгтэй” гэжээ.
Далай лам сүүлийн хэдэн өдөр Японд айлчилж байгаа нь тус улстай газар нутгийн маргаантай байгаа Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн бололтой.  
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан