Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Даваа гаригийг махгүй өдөр болгон зарлав
Лос Анжелос хотын зөвлөлөөс даваа гаригийг махгүй өдөр хэмээн зарлав. Үүгээрээ хотын удирдлагууд долоо хоног бүрийн эхний өдөр мах идэхгүй байхыг оршин суугчиддаа сануулж байгаа аж. Гэхдээ үүнийг хуульчлан заагаагүй учир мах идэх, идэхгүй нь оршин суугчдын өөрсдийнх нь сонголт байх гэнэ. Хамгийн гол нь мах их идэх муу гэдгийг нийт хүн амдаа ойлгуулж, сануулахад энэхүү журмын ач холбогдол орших бөгөөд хэрэв хүсвэл махтай хоолоо идсэн ч болно.
Лос Анжелос хотын захиргаа энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа махны хэрэглээг аль болох багасгаж, оронд нь олон төрлийн ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэснээр нийтээрээ эрүүл энх байх, хоёрдугаарт мал амьтнаа хамгаалах, гуравдугаарт хүрээлэн буй орчинд ч хэрэгтэй гэжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед хүнс ховордоод байх цагт “махгүй даваа гариг” хэмээх арга хэмжээ авдаг байсан бол энэ уламжлал 2003 оноос сэргэсэн юм. Гэхдээ энэ нь хүнсний хомсдлоос үүдсэн юм биш, олон нийтийн эрүүл мэндийн тусын тулд эрүүлээр хооллохыг сурталчлах зорилготой байжээ.   
Лос Анжелос хотын насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй гэсэн тоо баримт байдаг. Үүнээс үүдээд зүрхний өвчин, цус харвах, даралт ихсэх, чихрийн шинжингээр өвчлөх гээд эрүүл мэндин өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Тийм ч учраас эдгээр нийтлэг өвчнөөс сэргийлж, эрүүл амьдрахын тулд юун түрүүнд махаа багасгах нь зүйтэй гэж Лос-Анжелосын хотын захиргаа үзжээ. Хэдийгээр энэ шийдвэр сайн дурынх боловч хотын зоогийн газар, рестронууд болон сургуулийн цайны газрууд даваа гаригт махгүй хоолоор үйлчлэх юм байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан