Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Коммунист намын хурал шинэ удирдагчдаа зарлахгүйгээр өндөрлөв
Хятадын Коммунист намын долоо хоног үргэлжилсэн их хурал өндөрлөлөө. Их хурлыг хааж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ху Жинтао “Энэ удаагийн хурлаар ахмад удирдагчдаа шинэ залуу хүмүүсээр сольж, түүхэн чухал үүрэгтэй шийдвэрүүд гаргалаа” хэмээн онцолсон байна. Гэвч шинэ үеийн удирдагчдаа албан ёсоор зарласангүй их хурлаа өндөрлүүллээ.
Хятад орныг ирэх 10 жилд удирдах Коммунист намын шинэ үеийн удирдлагыг сонгохоор 2200 гаруй төлөөлөгч Бээжинд хуран цугларсан юм. Гэвч гол шийдвэрүүд тэдний саналаар бус, хөшигний ард гарсан юм. Тухайлбал, Коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдээр хэнийг сонгосноо маргааш 11 цагт зарлах гэнэ. Улс төрийн товчооны гишүүдийг сонгох хурлыг намын төв хороо маргааш хийх юм байна.
Гэхдээ маргааш зарлах шийдвэрүүд олон нийтэд бараг л тодорхой байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын орлогч дарга Си Жинпинийг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, улс төрийн товчооны гишүүд ес байсныг долоо болгон цөөлөхөөр байгаа юм.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан