Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Виктория Секрет индианчуудаас уучлал гуйв
Виктория Секрет компани Америкийн уугуул иргэд индианчуудаас уучлал гуйжээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт болсон шинэ загварын шоундаа уугуул иргэдийн уламжлалт хувцас, малгайн гоёлыг ашигласан нь индианчуудын соёл,  зан заншлыг үл хүндэтгэсэн явдал гэсэн шүүмжлэл хүлээсэн юм. Загвар өмсөгч Карли Клосс Виктория Секретийн шинэ загварын дотуур хувцсыг индианчуудын малгайн гоёлтой хослуулан тайзнаа гарсан юм. Хэдийгээр энэхүү загвар жирийн үзэгчдийн таашаалд нийцсэн боловч ёс уламжлалаа дээдэлдэг индианчуудын хувьд ил задгай хувцасласан хүүхнүүдэд омгийнхоо ахлагч, ахмад настнуудын дээд гоёл болсон малгайг өмсгөх тийм ч таатай санагдаагүй ажээ. Тиймээс Виктория Секрет компани энэ алдаагаа дор нь залруулж, индианчуудаас уучлал гуйсны дээр загвар өмсөгч Карли Клосс ч Twitter хуудсаараа дамжуулан хүлцэл өчсөн байна. Ирэх сарын 4-нд телевизүүдээр дамжуулах Виктория Секретийн шоу нэвтрүүлгийн бичлэгт ч засвар хийж, индианчуудын малгайгүйгээр нэвтрүүлэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан