Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Америкийн мисс гоо үзэсгэлэнг биш амьдралыг сонгожээ

“Miss America” тэмцээнд Вашингтоныг төлөөлөн оролцохоор болоод буй Мэрилиндийн мисс Аллин Роуз хэмээх бүсгүй хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулахаар шийджээ. 16 насандаа ээжийгээ хөхний хорт хавдраар алдсан тэрээр энэ аюулт өвчний генийг биедээ тээж яваа учраас амь насаа хамгаалахын тулд ингэхээс өөр аргагүй гэж үзжээ. Гэхдээ Аллин Роуз ирэх оны нэгдүгээр сарын 12-нд “Miss America” тэмцээнд оролцох учир мэс заслаа нэг жилээр хойшлуулсан байна. Учир нь, миссийн тэмцээний дараахь элдэв арга хэмжээ бүтэн жил үргэлжилдэг юм.
Хөхний хорт хавдар бол удамшдаг өвчний нэг. Тийм ч учраас Аллин Роуз эмнэлэгт байнга үзүүлдэг  гэнэ. Түүнийг хамгийн сүүлд үзүүлэхэд өвчний генийг тээж яваа учраас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хөхөө авахуулахад буруудахгүй гэж эмч зөвлөжээ. Хэдийгээр Аллин Роуз үзэсгэлэнтэй сайхан бүсгүй боловч амь амьдралаас илүү үнэ цэнэтэй гоо сайхан гэж байхгүй хэмээн үзээд ийм шийдвэр гаргажээ. Тэрээр “People” сэтгүүлд ярихдаа “Хөх гэдэг хүний амьдралыг тодорхойлохгүй шүү дээ. Би гоо сайхнаас илүүтэй амь, амьдралаа сонгож байна. Эмэгтэй хүний гоо сайхнаа алдана гэдэг айдас намайг амьдралаа үгүй хийхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярьжээ.  
Хөхний хорт хавдар тусах өндөр магадлалтай эмэгтэйчүүд хоёр хөхөө авахуулснаар хорт хавдраар өвчлөх магадлал 90 хувиар буурдаг байна.


Баруун гар талаас Аллин Роуз
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан