Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МОНГОЛ ЖИЗЕЛЬ ДЭЛХИЙН АЛЬБЕРТТАЙ БОЛЗОВ
Сэтгэл хөдлөл, жүжиглэлтгүй бол А.Аданы “Жизель” балет юу ч биш болж хувирна. Өмнө нь гурван удаа үзэж байсан ч энэ удаагийн “Жизель”-ийг үзэхээр явж байхдаа сэтгэл догдлоод, хөөрч баярлаад ч байх шиг нэг л өөр сэтгэгдэл төрөв. Холливудын од, “Американ балет” театрын гоцлол бүжигчин Саша Радецки Альбертын дүрд харин Жизельд шинэхэн гавьяат Г.Цолмон бүжих болохоор тийм байж болох...
Хөшиг нээгдлээ. Яг л тэнгэрт халин дүүлэх шувуу шиг  бүжих Саша Радецки. “Кино урлагаас илүүтэй бүжигт дурласан. Би тайзан дээр гараад Саша биш болж, бүжгийнхээ дүрд хувирдаг” хэмээн ярьж байсан тэрээр энэ удаа Альбертэд хувирчээ. Залуу гүнтэн Альберт зүсээ хувирган тариачин охин Жизелийн дурлалт залуу болжээ.
Саша Радецки Альбертийн дүрд хувирах дуртай болохоороо “Энэ дүрийг чин сэтгэлээсээ гаргадаг” хэмээн ярьсан түүний үйл хөдлөл бүр дүрдээ уусан шингэсэн байлаа.
“Жизель” балетын шигтгээ нь Жизель. Бүхний дундаас тодоор гэрэлтэх тэр өчүүхэн шигтгээг харах бүртээ өрөвдөж,  хайрлах сэтгэл төрдөг байлаа. Харин энэ удаа муу залуу байсан ч эцэстээ алдаандаа маш их харамсч, ганцаардал дунд сөхрөн хоцрох Альбертыг өрөвдөж суулаа.
Шинэхэн гавьяат жүжигчин Г.Цолмон Жизелиэр тайзнаа дахин тод гялалзав. Тэр монголчуудын хайртай Жизель бол Саша Радецкийг дэлхийн урлагт Альберт хэмээн нэрлэдэг. Ийнхүү дэлхийн Альберт, Монголын Жизельтэй нэгэн тайзнаа бүжиж, А.Аданы хүн төрөлхтөнд бэлэглэсэн сонгодог бүтээлийг танилцуулсан юм. Яг л ботид түүх дундуур аялсан мэт сэтгэгдэл...
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан