Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Европын Холбооны кино өдөрлөг болно
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ 11-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, Блакбокс театр болон Глоб интернейшл ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон нэг киног оролцуулдаг. Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад ЭСЯ-тай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр болон урлаг соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны гишүүн 10 орон болох Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани улс оролцож байна.
Энэ жилийн кино өдөрлөгт эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд төрөл жанрын хувьд үнэхээр өргөн сонголттой кинонууд багтсан. Ингэснээр Европын кино урлаг хэр зэрэг сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, инээдтэй бөгөөд сэтгэл татам байж болохыг нээж, мэдрэх боломжийг Монголын олон нийтэд олгох болно.
Кипр улс энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаа учраас кино өдөрлөгийг Кипр улсын “Жижиг гэмт хэрэг” эмгэнэлт инээдмийн киногоор энэ сарын 22-ны 20.00 цагт Блакбокс театрт эхлүүлэх аж.
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ 11-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, Блакбокс театр болон Глоб интернейшл ТББ-тай хамтран зохион байгуулж байна.Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилттай болсон нэг киног оролцуулдаг. Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад ЭСЯ-тай, мөн Монгол улстай эдийн засаг, улс төр болон урлаг соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны гишүүн 10 орон болох Кипр, Грек, Чех, Австри, Унгар, Франц, Герман, Люксембург, Польш, Дани улс оролцож байна.
Энэ жилийн кино өдөрлөгт эмгэнэлт, инээдмийн, триллер, романтик гээд төрөл жанрын хувьд үнэхээр өргөн сонголттой кинонууд багтсан. Ингэснээр Европын кино урлаг хэр зэрэг сэтгэл хөдөлгөм, сэтгэл догдлуулам, инээдтэй бөгөөд сэтгэл татам байж болохыг нээж, мэдрэх боломжийг Монголын олон нийтэд олгох болно.
Кипр улс энэ хагас жилд ЕХ-г тэргүүлж байгаа учраас кино өдөрлөгийг Кипр улсын “Жижиг гэмт хэрэг” эмгэнэлт инээдмийн киногоор энэ сарын 22-ны 20.00 цагт Блакбокс театрт эхлүүлэх аж.
0 Сэтгэгдэл


















