Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Леонардо хэнтэй ”болзов”
Саяхан найз бүсгүйгээсээ салсан жүжигчин Леонардо ди Каприо хэнтэй үнсэлцэв гэж гайхаж байна уу. Бүр өөрөөсөө ахимаг насны бүсгүйтэй шүү. Тэгвэл энэ бол Леонардо ди Каприогийн бус түүний ээлжит дүрийнх нь болзоо гэнэ. Тэрээр “Уолл-Стритийн чононууд” хэмээх бодит амьдралаас сэдэвлэсэн киноны гол дүрийг бүтээж буй бөгөөд энэхүү зурагт гарч буй үйл явдал киноны нэг хэсэг ажээ. Түүнтэй хамтран тоглож буй эмэгтэй бол “Absolutely Fabulous” киногоороо алдаршсан ахмад жүжигчин Жоанна Ламли юм. Одоо 66 настай жүжигчин  Ди Каприогийн амраг бүсгүйн дүрд тоглож буй аж. Тэдний хувцаслалт 80-аад оныг санагдуулж буй нь киноны үйл явдал тэр үеийг харуулсан ажээ.  
Тэдний тоглож буй энэхүү киног Мартин Скорсес найруулж буй бөгөөд Леонардогийн тоглосон хамгийн сайн кинонуудын нэг болно гэж найдаж байгаа гэнэ. Учир нь, энэ киноны зохиол бодит амьдралаас сэдэвлэсэн ээдрээтэй үйл явдлыг харуулсан жинхэнэ “галзуу” кино Леонардо ди Каприо хэвлэлд ярьжээ.
Саяхан 38 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Леонардо ди Каприо Виктория Секретийн загвар өмсөгч Эрин Хитертоноос салаад удаагүй байгаа юм.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан