Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Маргааш талархлын өдөр

Манайхны сүүлийн үед тэмдэглээд байдаг барууны бас нэг баяр бол Талархлын өдөр. Энэ өдрийг Канадад аравдугаар сарын хоёр дахь даваа гарагт тэмдэглэдэг бол АНУ-д арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт албан ёсоор тэмдэглэдэг. Энэ бол үндсэндээ шинэ жилийн уур амьсгал эхэлж байгааг тэмдэглэдэг баяр.
Анх энэ баярыг хүмүүс сайн сайхныг өгч, элбэг дэлбэг сайн сайхан амьдрал хайрласан Бурханд талархаж байгаагаа илэрхийлэх баяр болгон тэмдэглэдэг байж. Гэхдээ намраар арвин их ургац хайрласан бурхан тэнгэрт талархдаг байсан байна. Иймдээ ч өнөө хүртэл АНУ, Канадад хүмүүс шашны үзэл бодлоо умартаж, зүгээр л иргэн хүн гэдгээрээ нэгдэж, нэг нэгэндээ талархдаг өдөр болжээ.
Хамгийн анх энэ баярыг англиас “Мэйфлауэр” хөлгөөр америкийн эрэгт буусан хүмүүс тэмдэглэсэн гэдэг. Далайгаар урт удаан хугацаагаар аялж хүнд бэрхийг туулсан хүмүүс өнөөгийн Массачусетс мужийн нутагт арваннэгдүгээр сарын хүйтэн өдөр бууж Плимутын колонийг үндэслэжээ. За тэгээд л өвчин эмгэг, өлсгөлөнгөөс болж бараг тал нь үхсэн байна. Тэгээд нутгийн индианчуудын тусламжтайгаар газар тариалан эрхэлж эхлээд арвин ургац хураан авчээ. Тэдний анхны амбан захирагч У.Брэдфорд Бурханд талархах анхны өдрийг санаачилж 1621 онд өөрсдөд нь тусалсан нутгийн индианчуудын омгийн удирдагчид, 90 индиан хүнийг урьж хамт тэмдэглэсэн байна.
Үүнээс хойш энэ өдрийг талархлын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлал тогтож. АНУ тусгаар тогтнолоо олж, нэгдсэн улсаа тунхагласны дараа анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон Талархлын өдрийг үндэсний баяр хэмээн арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэж байх санал гаргасан байна. 1864 онд иргэний дайн дууссаны дараа ерөнхийлөгч А.Линкольн жил бүрийн арваннэгдүгээр сарын хамгийн сүүлийн пүрэв гараг байхаар тунхагласан бол 1939 онд ерөнхийлөгч Рузвельт энэ өдрийг гурав дахь долоо хоногийн пүрэв гараг болгон өөрчилжээ.

Талархлын баяраар нэгэн гэр бүлийнхэн хэдэн үеэрээ цуглаж зоогийн ширээнд хамт сууж сайн сайхан яриа дэлгэж, өнгөрснийг дурсан ярьцгаадаг байна. Баярын ширээнээ шарж жимсний шүүсээр амталсан цацагт хяруулын мах, хайрсан хулуу идэцгээнэ. Ер нь л ургацын дээж болох бүх төрлийн жимс, жимсээр хийсэн элдэв амттанаар ширээгээ дүүргэхийг эрхэмлэнэ. Мөн арвин ургацыг бэлгэдэж сайхан цэцэг зэргийг гоёмсгоор чимнэ.
Нью-Йоркт 1927 онд Macy’s их дэлгүүрийн санаачилж уламжлал болсон их ёслол жагсаал болно. Төв цэцэрлэгт хүрээлэнгээс энэ дэлгүүрийн үүд хүртэл телевиз киноны од болсон хүүхэлдэйн том том загварууд жагсаалаар явж өнгөрнө.
Маргааш нь Америкт “Хар баасан гараг” хэмээн нэрийддэг дэлгүүр худалдааны төвийн шинэ жилийн баярын өргөн худалдааны нээлт болж хямдрал зарлана.

0 Сэтгэгдэл