Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Facebook-ийн комментоос болж баривчлагджээ
Энэтхэгийн Палгар хотод Шахин Дада хэмээх эмэгтэйг “Facebook” хуудсандаа бичсэн комментоос нь болж баривчилжээ. Тэрээр улстөрч Бол Такерэйгийн үхлийн дараа Мумбайг хаасныг шүүмжилсэн утгатай пост өөрийн хуудсандаа бичжээ. Гэтэл түүнийг, мөн түүний комментэд “like” дарсан найзыг нь мөн баривчилсан байна. Энэ явдалд Шахин Дада бүр шоконд орсноор барахгүй олон арван хүн, тэр дундаа Энэтхэгийн мэдээлэл харилцаа холбооны сайд гайхан цочирдсоноо мэдэгджээ. Хүний үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд хэтэрхий бүдүүлгээр халдсан энэ хэргийг шүүмжлэгчид олон байгаагаас баригдсан хоёрыг батлан даалтаар сулласан байна.  Энэ хэргийн тухай мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Шахин Дадагийн авга эхийн эмнэлгийг үл мэдэгдэх этгээдүүд халдан сүйтгэж орхисныг цагдаагийнхан баривчилжээ. Тиймээс ердөө л нэг “Facebook”-т бичсэн комментоос бол гэр бүлээ аюулд учруулахыг хүсээхгүй Ш. Дада олон нийтээс хүлцэл өчжээ.
Гэвч энэ бүхэн шал утгагүй явдал гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэтхэгт сүүлийн үед энэ мэт олон нийтийн сүлжээ сайт, онлайн ертөнцөөр тарсан мэдээлэлд эмзгээр хандаж, хүний эрхэнд халдах явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал өнгөрсөн сард Рави Сринивасан хэмээх эрэгтэй Сангийн сайдынхаа хүүхдийг шүүмжилсэн мессеж Твиттерт бичсэнийхээ төлөө баривчлагдаж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Баруун Бенгал мужийн захиргаа нэгэн багшийг найздаа явуулсан и-мэйлээс нь болж баривчилж байжээ. Тэр цахилгаан шууданд сайд Маматаг шоглосон зураг байсан аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
shal tenegyumaa nvsh
Хамгийн их уншсан