Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Вен Зяабао: Намайг март
Хятадын үе үеийн удирдагчид ямар нэгэн байдлаар түүхэнд бичигдэн үлдэхийг хүсдэг. Мао Зедуны сургааль, Ден Сяопины онол, Зян Зэминий гурван заавар, Ху Жинтаогийн шинжлэх ухаанч хөгжил гээд дор бүрнээ л  өөрийн нэрийг хожим хойно сануулах онол, санал санаачилга гаргаж байсан түүхтэй. Тэгвэл Хятадын томоохон удирдагчдын тоонд зүй ёсоор орох Вен Зяабао эсрэгээрээ хэн ч түүнийг санаасай гэж хүсэхгүй байна.  Ерөнхий сайд Вен Зяабао Тайланд айлчилж, тэнд амьдардаг эх орон нэгтнүүдтэйгээ уулзахдаа ийм хачин утгатай үг хэлсэн нь олон хүнийг гайхашруулжээ.  Вен Зяабао хэдийгээр дөрвөн сарын дараа суудлаа хүлээлгэн өгөх боловч яг л салах ёс хийж байгаа хүн шиг ярьж байжээ. Тэрээр өөрийн дуртай найрагч Цу Юанийн шүлгээс ишлэн “Үнэний эрэлд би есөн ч удаа харамсахгүйгээр үхэж чадна. Хэрвээ би үхвэл, би үнэнч шударга, эв найрамдалтайгаар хорвоог орхино” хэмээн хэлээд “Хүн бүхэн намайг мартана гэж найдаж байна. Хятадын ард түмэн, хилийн чанадад амьдарч буй иргэд маань ч намайг мартаасай” хэмээн ярьжээ.
Вен Зяабао мартагдахыг хүсч байна гэж ярьсан ч энэ нь үнэхээр түүхээс арчигдахыг хүссэн хэрэг биш харин ч “Дурсагдахыг хүсэхгүй байсныг минь дурсаарай” гэсэн утгатай үйлдэл, тэр бол “жинхэнэ агуу жүжигчин” гэж шүүмжлэгчид тайлбарлаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан