Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Кейт Миддлтон Кардашианы хувцсыг ”голов”
Их Британийн гүнгийн авхай Кейт Миддлтоны бараг өмссөн хувцас бүр дэлгүүрүүдээр өндөр эрэлттэй зарагддаг. Тийм ч учраас түүнийг ашиглан хувцасны бизнесээ өргөжүүлэх гэсэн Кардашианыхан гүнгийн авхайд хувцасныхаа дээжээс илгээж, үдийн цайнд урьсан байна. Гэвч Кардашианы санал болгосон алаг эрээн, ил задгай хувцаснаас илүүтэй албан ёсны, даруухан, дээд зэрэглэлийн хувцас хэрэглэл сонгодог гүнгийн авхай Кэтеринд энэ бэлэг таалагдаагүй бололтой. Хувцаснуудыг нь буцаан илгээжээ.
Кардашианы гэр бүлийнхэн “Kardashian Kollekstion” хэмээх нэрээр загварын ертөнцөд хөл тавьж, саяхан Их Британид дэлгүүрээ нээсэн юм.  Хэрэв тэдний шинэ коллекциос ядаж ганцыг гүнгийн авхай өмсвөл дэлгүүрийн орлого нь огцом нэмэгдэх магадлалтай. Гэвч тэдний энэ аргыг, мөн хийсэн хувцсыг нь ч гүнгийн авхай таашаасангүй. Гэхдээ энэ тухай түүний хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа “Тэрээр хувцасны тал дээр хэн нэгэн стилистээс зөвлөгөө авдаггүй, ерөөсөө бусдын бэлэглэсэн хувцсыг ч өмсөхгүй гэсэн зарчим баримталдаг” учраас Кардашианы бэлгийг буцаасан хэмээн мэдэгджээ.




Кардашианы коллекц

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан