Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Зөрчил гаргасан жолоочийг 500 мянган рубиэр торгох уу
ОХУ-ын Засгийн газрын тэргүн Дмитрий Медведев өөрийнхөө видеоблогдоо Москва, Санкт-Петербург хотод замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг торгодог торгуулиыг 500 мянга, бусад бүс нутагт 250 мянган рубльд хүргэх ёстой гэж мэдэгджээ. Тэрээр “Хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр нэвтэрсэн, урсгал сөрөх гээд ноцтой зөрчил гаргасан жолооч нарт хүлээлгэх захиргааны хариуцлагыг чангаруулах хэрэгтэй” гэсэн байна. Тэр хариуцлагагүй уолооч нарт оногдуулах хариуцлагыг чангатгах энэ саналаа нэг сарын өмнө Засгийн газарт өргөн мэдүүлсэн гэдгээ бас хэлжээ. Засгийн газрын тэргүүн үүнийгээ “Торгуулийн энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ согтуугаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарын машин браих эрхийг удаан хугацаагаар, магадгүй насан туршид нь хасах хүртэл арга хэмжээ авч байх ёстой” гэсэн байна. Эрх хасах арга хэмжээ нь эхлээд таван жилээр,цаашлаад бүр 15 жил байх юм байна. Орост сүүлийн үед жолооч нарын хариуцлагагүйгээс гарах авто осол улам ихэсч энгийн иргэдийн амь наансд аюул учруулж байгаа нь ийм арга хэмжээ авахад хүргэж байгаа юм байна.
Есдүгээр сарын 22-нд оросын нийслэлд согтуу жолооч есөн хүнийг дайрч долоон хүний аминд хүрсний тав нь хүүхэд байсан юм.
0 Сэтгэгдэл
манайд ч гэсэн ингэвэл таарна. Даанч манай цагдаа нар энэ торгуулиас нь багахан хахууль аваад хэрэгжүүлж чадахгүй л дээ.
Хамгийн их уншсан