Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Цагаан ордон зул сарын гацуураа хүлээн авлаа
Арваннэгдүгээр сар шувтрах хараахан болоогүй байгаа ч зул сар хаяанд ирсэн гэдгийг Цагаан ордон баярын бэлтгэлээрээ харууллаа. Зул сараар хэдэн арван гацуур мод засч, тансаг чамин чимэглэлүүдээр өнгөө засдаг Цагаан ордон энэ жилийн гол гацуур модоо Хойд Каролинагийн Жефферсон дахь Пик фермээс авчруулжээ. Цагаан ордонд хүндэтгэлтэйгээр залан авчирсан энэ гацуур ойролцоогоор 5,7 метр өндөр ажээ.
Зул сарын уур амьсгал авчирсан гацуур модоо Цагаан ордны эзэгтэй, тэргүүн хатагтай Мишель Обама Малиа, Саша хоёр охинтойгоо угтахад Ерөнхийлөгчийн хайртай Бо нохой нь ч хамт байлцжээ. Уламжлалт ёслолын хувцас өмссөн хоёр эр гацуур модыг Цагаан ордонд хүргэж ирэхэд “Оh Christmas Tree” дуу эгшиглэж байжээ. Тэргүүн хатагтай гацуур модоо хараад “Төгс” хэмээн магтаад “Одоо бид Зул сараа тэмдэглэж болохоор боллоо” хэмээн хэлсэн байна.

Цагаан ордонд засах гацуур модыг тус ордны ажилтнууд аравдугаар сарын эхээр сонгож, энэ сард бэлтгэн Вашингтон руу илгээжээ. 1966 оноос хойш АНУ-ын Зул сарын модны үндэсний ассоциацаас Цагаан ордонд хамгийн сайхан моддыг шилж сонгон нийлүүлсээр иржээ. Энэ удаа Хойд Каролинагийн моднууд их сайхан ургасан учир дэд Ерөнхийлөгчийн зул сарын гацуурыг ч тэндээс сонгожээ.
Жил бүрийн зул сарын өмнө АНУ-ын мод бэлтгэдэг мужууд хоорондоо ихээхэн өрсөлдөөнтэйгөөр гацуур модоо худалдаалдаг юм. Хойд Каролинагийн хувьд мод нийлүүлэлтээрээ улсдаа Орегон мужийн араас хоёрдугаар бичигддэг бөгөөд энэ жил гэхэд зул сарын баярын хэрэгцээнд зориулан таван сая мод нийлүүлэхээр бэлтгэжээ.

Энэ модыг Цагаан ордны Хөх өргөө буюу зул сарын гол баяр ёслол болох танхимын төвд засах юм. Харин Цагаан ордны гадна буюу Капитол толгойд засах албан ёсны гацуур мод маргааш ирэх бөгөөд арванхоёрдугаар сарын 4-нд Конгрессын спикер А.Боенер гэрлийг нь асаах юм байна. Энэхүү гацуурыг Колорадо дахь Цагаан голын үндэсний ойгоос авчээ. Сонирхуулахад, энэ модыг колорадочуудын гараар урласан 5000 гаруй чимэглэл сэлтээр гоёж чимэглэх юм байна.

Арваннэгдүгээр сар шувтрах хараахан болоогүй байгаа ч зул сар хаяанд ирсэн гэдгийг Цагаан ордон баярын бэлтгэлээрээ харууллаа. Зул сараар хэдэн арван гацуур мод засч, тансаг чамин чимэглэлүүдээр өнгөө засдаг Цагаан ордон энэ жилийн гол гацуур модоо Хойд Каролинагийн Жефферсон дахь Пик фермээс авчруулжээ. Цагаан ордонд хүндэтгэлтэйгээр залан авчирсан энэ гацуур ойролцоогоор 5,7 метр өндөр ажээ. Зул сарын уур амьсгал авчирсан гацуур модоо Цагаан ордны эзэгтэй, тэргүүн хатагтай Мишель Обама Малиа, Саша хоёр охинтойгоо угтахад Ерөнхийлөгчийн хайртай Бо нохой нь ч хамт байлцжээ. Уламжлалт ёслолын хувцас өмссөн хоёр эр гацуур модыг Цагаан ордонд хүргэж ирэхэд “Оh Christmas Tree” дуу эгшиглэж байжээ. Тэргүүн хатагтай гацуур модоо хараад “Төгс” хэмээн магтаад “Одоо бид Зул сараа тэмдэглэж болохоор боллоо” хэмээн хэлсэн байна.

0 Сэтгэгдэл