Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Breaking Down-Part 2” орлогоороо тэргүүлж байна
Нээлтээ хийгээд хоёр долоо хонож буй “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2” орлогоороо box-office-т тэргүүлж байна. “Хиртэлт” цувралын сүүлчийн анги болох энэ киног дэлгэцэнд гарахыг тэсэн ядан хүлээсэн үзэгчид олон байсан болохоор кино театруудын орлого нь хоёр дахь долоо хоногтоо 97,4 сая ам.долларт хүрчээ. Үүнээс зөвхөн АНУ-ын кино театруудаас олсон орлого нь 64 сая ам.доллар байна. “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2”нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо олон улсад 340,9 сая ам.долларын орлого олсноос 141 сая нь Америкийн кино театруудын бүрдүүлсэн орлого байв. Үүгээрээ тус кино нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр орлого ашиг олсон киноны наймдугаарт жагсч байгаа юм.
Харин box-office-т жагссан бусад киноны тухайд Жеймс Бондын адал явдал “Skyfall” 51 сая ам.долларын орлогоор “Хиртэлт”-ийн араас хоёрдугаар яваа бол Стивен Спилбергийн бүтээл,  иргэний дайны тухай “Линкольн”  кино 34 сая ам.доллараар гуравт оржээ. Тэгвэл дөрөвт “Rise of Guardians” – кино 24 сая ам.доллараар, тавдугаарт  “Life of Pi”-22 сая ам.доллараар тус тус бичигдсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан