Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Эхнэр нь хил давбал нөхөрт нь мессеж илгээж мэдэгдэнэ
Саудын Аравид ийм нэг хууль өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэгжиж байна. Хэрвээ эхнэр нь хил давбал нөхөрт нь мессэж илгээж, энэ тухай мэдэгдэх бөгөөд эр нөхөртэйгөө хамт явж байсан ч мессэж илгээх хууль үйлчлэх гэнэ. Мэдээж энэ хууль эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлийг хүлээж  байна. “Энэ бол технологийн дэвшлийг ашиглан эмэгтэйчүүдийг хянаж цагдах гэсэн оролдлого” хэмээн хүний эрхийн төлөө зүтгэгчид хэлж байна.
Саудын Аравид үйлчилдэг хуулиар бол эмэгтэйчүүд гадаад руу зорчихдоо заавал нөхрөөсөө эсвэл эцгээсээ, ахаасаа гээд эрэгтэй “асран хамгаалагчаасаа” зөвшөөрөл авах ёстой бөгөөд “шар хуудас” хэмээн нэрлэдэг тийм зөвшөөрлийн бичигтэйгээр хил давах эрхтэй болдог байна.
Ер нь, энэ улсад эмэгтэйчүүдийн эрх олон талаар хавчигдмал байдаг. Хэдийгээр тус улсын хаан Абдулла эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөх, саналаа өгөх эрхийг 2015 оноос эхлэн нээлттэй байлгахаар шийдвэрлэж, түүхэн алхам хийсэн ч энэ улсын эмэгтэйчүүд одоо хүртэл машин жолоодох ч эрхгүй байгаа юм.  Тийм ч учраас эмэгтэйчүүдийн ердөө 30 хувь нь л ажил эрхэлдэг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
huurhiilultui yum
Хамгийн их уншсан