Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Японы хойд нутгийнхан Чингисхаан гэдэг хоол идэцгээдэг
Орчин үеийн Японд Зингисукан /чингис хаан/ гэдэг хоол бий. Хонины махаар хийдэг энэ хоолыг ногооны нухаш шүүсээр амтална. Хонины аж ахуй тэгтэл хөгжөөгүй японд хонины мах ховор зүйл. Тэгэхээр япончууд өнөөдөр гахайн юм уу, бугын махаар голдуу хийдэг байна. Ер нь хонины мах аль ч дэлгүүр худалдааны төвд тааралдахгүй, захын япон хүн түүгээр хоол хийж бараг чадахгүй.

Зингисукан хоолны түүх нь сонин. Өнгөрсөн ХХ зууны эхээр япончууд зүүн хойд хятад, манжуурыг эзлээд байх үед Квантуны армид дулаан хувцас хэрэгтэй байсан нь мэдээж. Цэргүүдээ дулаан хувцасаар хангахын тулд эрх баригчид хонины аж ахуй эрхлэх шийдвэр гаргаж, арьсыг нь ашиглахаас гадна хонины мах шарах  маягийн монгол хоол их түгээл болсон байна. Энэ нь явсаар японд хонины махаар хийдэг, монголын эзэнт гүрнийг үндэслэгчийн нэрээр нэрлэсэн Зингисукан гэдэг хоол орж иржээ. Одоо японы хонь үржүүлдэг гол газар болсон хойд бүс нутаг Хоккайдо-д Зингисукан хоол орон нутгийн үндэсний хоол болсон байна. Хийдэг арга нь ч бас өнөөгийнхөөр бол битүү чанагчид хийдэг ч энэ нь мөн л дээрээс уламжлагдаж ирсэн, түргэн буцалгагч нь монгол цэргийн дуулгатай адил гэж нутгийнхан ярьдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан