Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн хамгийн үнэтэй амттанууд
Ямар ч үнэтэй юм бурхан минь
Орчин үеийн шилдэг тогоочид зөвхөн хүний идэх хэрэгцээг хангахын тулд хоол хийхээ больж. Тэд өөрийн хийж буй хоолоо урлагийн үнэт бүтээл хэмээн үнэлүүлэхийг хүсдэг болсон байна. Тэгвэл та дэлхийн хамгийн үнэтэй амттан хаана хэн санал болгож байгааг хүргэе. Гэхдээ хамгийн гол нь энэ амттанг идлээ гээд хамаг өвчин илааршихгүй бас бие сэтгэл ариусахгүй болохоор үнэндээ хамгийн утга учиргүй зүйлд мөнгөө үрэхийг л хүсээгүй бол жирийн амьдралтай хүний хувьд хамгийн тэнэг “хоол” энэ болох биз.

АНУ-ын Шинэ Орлеаны Arnaud s ресторанд ороод та гүзээлгэний десерт захиалахаасаа өмнө үнийг нэг ажиглаарай. 1.4 сая ам.доллараар үнэтэй тэрхүү десертийг рестораны тэргүүлэх тогооч нь танд өөрийн гараар хийж өгнө. Энэ бол хаан жимсний жинхэнэ амтыг танд мэдрүүлж, ходоодыг чинь төдийгүй зүрх сэтгэлийг баясгана. Зэрлэг гүзээлгэнийг гүзээлгэний портвейнээр амталж, гаа, кремээр чимэглэж, ягаан бриллианттай алтан бөгжөөр чимсэн байна. Үүнийг Британийн бизнесмэн Эрнест Касселю анх сүйт бүсгүйдээ зориулан захиалснаас хойш тус рестораны менюнд оржээ. Мөн жаз хөгжмийн гайхамшигт ая, жаз хөгжимчид, мөн рестораны хамгийн үнэтэй өрөөнд энэ амттанг идэх юм байна.

Шри-Ланкийн Wine3 ресторанд жилд нэг удаа байнгын үйлчлүүлэгчиддээ 14.5 мянган ам.долларын үнэтэй гайхалтай The Fortress Stilt Fisherman Indulgence нэртэй десертээр дайлдаг. Италийн тогоочдын үндсэн жороор хийдэг энэхүү десерт нь ( мөсөн чихэртэй зайрмаг, шинэхэн жимс, самартай) алтан бүрхүүлтэй Irish cream юм.Энэхүү зайрмагийг гаднаас харахад аквурам дотроо сэлэх алтан загаснууд буй мэт өөрийн эрхгүй санагддаг

Дэлхийд алдартай тогоос Пьер Эрмэгийн гайхамшигт бүйлсний амтат жигнэмэг. Үүнийг та 7.5 мянган ам.доллар төлж байж амтлах боломжтой. Мэдээж жигнэмэгт уламжлалт шоколадны түхлэг байдаг ч тогоочийн ганц хувь жороор хийгдсэн учраас ер бусын амттай болдог гэнэ. Түүнийг амтлахад өөрийн эрхгүй цаашид идэх дур хүсэл төрдөг аж.

“Султаны алтан пирог” 72 цагийн турш хийдэг энэ пирог 1 мянган ам.долларын үнэтэй. 24 каратын алтан тоосго шиг харагдах пирог нь абрикос, ром дарс, гэх мэт үнэт амттангуудыг цогцоор шингээсэн байдаг юм байна. Хэрвээ энэхүү десертийг захиалбал алтаар бичэн мөнгөн хайрцагт хийж танд өгдөг гэнэ.

Бангконгийн Lebua зочид буудлын итэли рестораны Louis Roederer Cristal Brut 2000 десерт. Идэхэд зориулсан алтан хальстай, шоколад гүзээлгэний амтат гайхамшигт пирогтой, бас нэг жижиг шилэн аяга Perigord. Энэхүү амттан 640 ам.доллараар үнэлэгддэг.

Америкийн Knipschildt Chocolatier компанийн үйлдвэрлэдэг Madeleine Truffle чихэр. Нэг ширхэг энэ жижигхэн чихэр л 250 ам.доллараар үнэлэгддэг. Францын Валрона шоколад, цэвэр трюфелийн тосоор хийдэг учраас ганц чихэр хийхэд багагүй цаг хугацаа шаарддаг байна. Тиймээс заавал тугай захиалгаар үйлдвэрлэж, мөнгөн хайрцагт хийгээд “Фритца Книпщильдтаас тусгайлан төнд зориулав” гэсэн бичигтэй ирдэг гэнэ.

0 Сэтгэгдэл
2012.11.27