Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинэ жилийн сонин сонин сүлд мод
Хоёр он солигдоход сар гаруйхан хугацаа үлдлээ. Хаа сайгүй, ялангуяа европын хотууд сүлд модоо засч, гоёл чимэглэлээ зүүгээд эхэлчихлээ. Дэлгүүр худалдааны төвүүд баярын бэлэг сэлтээ задалж худалдан авагчдын нүдийг хужирлан “наашаа” хэмээн даллаж байна. Шинэ жилийн хамгийн гайхамшигт зүйл бол сүлд мод. Анхандаа ойд ургадаг гацуур модыг л элдэв тоглоом чимэглэлээр чимж засдаг байсан энэ уламжлал сүүлдээ хиймэл гацуур, тэгээд өөр бас бус зүйлээр засдаг болж. Өнгөрсөн оны шинэ жилээр манай гариг дээр зассан сүлд моднуудаас хамгийн сонирхолтой сүлд моднуудыг та бүхэнд толилуулж байна.

1.Манай гаригийн хамгийн үнэтэй сүлд мод бол Абу-Дабигийн Emirates Palace зочид буудалд зассан сүлд мод. 13 метрийн өндөртэй, алт болон эрдэнийн чулуугаар чимэглэсэн энэ мод 11 сая долларын өртөгтэй.

2.Сан-Францискогийн нэг номын сангийнхан “Баярын сүлд мод бол мэдлэгийн эх булаг байх ёстой” гэж үзэн хүн төрөлхтний уншвал зохих номуудаар сүлд модоо зассан нь энэ. Баяр өнгөрмөгц мэдээж энэ номууд тавиур дээрээ тавигдаж худалдан авагчийн цүнхэнд орох нь гарцаагүй.
3.Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод 85 метр өндөртэй, 15 угсраа бүхий энэ гацуурыг засахад 500 тонн орчим төмөр орсон. Мод тойруулан асаасан гэрлэн чимэглэлийн утасны урт нь бараг 100 км бол чийдэн нь гурван сая орчим. Энэ мод Лагоа нуурын усан дээр 15 жил болж бразилчууд, жуулчид шинэ жил бүрээр очиж өөр өөрсдийн гэрлийг асаадаг гэнэ.

4.Америкийн Мейн муж далайн эрэг дээр байдаг болохоор эндхийн хүн бүр л загас, хавч барьж амьдарна. Ийм болохоор тэд сүлд модоо хавч барихад ашигладаг урхи модоор зассанд хэн ч гайхахгүй. Чимэглэл нь бас энгийн биш ээ. Загасны тор татахад ашигладаг живдэггүй улаан савнуудаар чимэглэл хийсэн байгаа.

5.Канадын Монреалын нэгэн мебель тавилгын дэлгүүр шинэ жилийн баяраа ийм сүлд модтой угтахаар шийдвэрлэж. Таазнаас өлгөсөн 300 лонх яг л гацуур шиг харагдаж, хэний ч анхаарлыг татна.

6.Исландын нийслэл Дублинд 20 орчим метр өндөр LED сүлд мод засчээ. Ер бусын энэ сүлд модонд төрөл бүрийн хэмжээтэй 100 мянга орчим LED ламп орсон байна. Энэ сүлд модны гэрлэн чимэглэлийг Blacher компани хийсэн гэнэ.

7.Литвийн Каунас хотын худалдааны төвийн өмнөх талбайд 40 мянган хуванцар лонх шил ашиглан босгосон сүлд мод ч бас хямд зардлаар бүтсэн атлаа гоёмсог.

0 Сэтгэгдэл