Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сингапурчууд хамгийн сэтгэл хөдлөлгүй хүмүүс
Амьжиргааны түвшин, амьдралын хангамж нөхцлөөр дэлхийд тэргүүлдэг Сингапур орны иргэд хамгийн сэтгэл хөдлөлгүй хүмүүс болохыг “Gallup”-ын олон улсын судалгаа харуулжээ. Дэлхийн 148 оронд явуулсан санал асуулгад оролцсон Сингапурчуудын ердөө 36 хувь нь л өдөр тутмын амьдралдаа эерэг юм уу сөргөөр сэтгэл хөдөлгөх зүйлтэй учирдаг гэж хариулсан байна. Үүнээс бусад нь бол сайхан, муухай ямар ч зүйл тохиолдоод байдаггүй гэж хариулсан байх юм. Үүнээс харвал Сингапурчуудын олонх нь өдөр тутмын амьдралаа ямар нэгэн баясч баярлах, эсвэл уурлаж бухимдах зүйлгүйгээр нэгэн хэвийн өнгөрүүлдэг байх нь. Тэдэн шиг нэгэн хэвийн өдрүүд үргэлжилдэг, сэтгэл хөдлөл багатай хүмүүсийн тоонд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан зүүн Евроын долоон улс багттсан байна. Тэгвэл хамгийн их сэтгэл хөдлөлтэй хүмүүс Америк, Коста Рика, Перу, Канад, Филиппинд амьдардаг байна. Филиппинчүүдийн 60 хувь нь гэхэд ямар нэгэн сэтгэл хөдөлгөх зүйлтэй өдөр тутам учирдаг хэмээн хариулжээ.
Харин хамгийн сөрөг зүйлтэй тулгарч, зовлон гунигт автдаг улсуудын тоонд Ирак, Палестин зэрэг дэлхийн халуун цэг, мөргөлдөөнтэй бүс нутагт амьдарч буй иргэд багтжээ.
Амьжиргааны түвшин, амьдралын хангамж нөхцлөөр дэлхийд тэргүүлдэг Сингапур орны иргэд хамгийн сэтгэл хөдлөлгүй хүмүүс болохыг “Gallup”-ын олон улсын судалгаа харуулжээ. Дэлхийн 148 оронд явуулсан санал асуулгад оролцсон Сингапурчуудын ердөө 36 хувь нь л өдөр тутмын амьдралдаа эерэг юм уу сөргөөр сэтгэл хөдөлгөх зүйлтэй учирдаг гэж хариулсан байна. Үүнээс бусад нь бол сайхан, муухай ямар ч зүйл тохиолдоод байдаггүй гэж хариулсан байх юм. Үүнээс харвал Сингапурчуудын олонх нь өдөр тутмын амьдралаа ямар нэгэн баясч баярлах, эсвэл уурлаж бухимдах зүйлгүйгээр нэгэн хэвийн өнгөрүүлдэг байх нь. Тэдэн шиг нэгэн хэвийн өдрүүд үргэлжилдэг, сэтгэл хөдлөл багатай хүмүүсийн тоонд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан зүүн Евроын долоон улс багттсан байна. Тэгвэл хамгийн их сэтгэл хөдлөлтэй хүмүүс Америк, Коста Рика, Перу, Канад, Филиппинд амьдардаг байна. Филиппинчүүдийн 60 хувь нь гэхэд ямар нэгэн сэтгэл хөдөлгөх зүйлтэй өдөр тутам учирдаг хэмээн хариулжээ. Харин хамгийн сөрөг зүйлтэй тулгарч, зовлон гунигт автдаг улсуудын тоонд Ирак, Палестин зэрэг дэлхийн халуун цэг, мөргөлдөөнтэй бүс нутагт амьдарч буй иргэд багтжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
s
mongol yadaj l setgel hudlulguigeere terguuleeguin bn sh de
2012.11.27






















