Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нэгтийн долларын дэвсгэртийг халж, зоосон мөнгө ашиглах уу
АНУ-ын Конгрессын хянан шалгах хорооноос нэг долларын дэвсгэртийг халж, оронд нь зоосон мөнгө хэрэглэж байхыг хууль тогтоогчдод уриаллаа. Яагаад гэж үү. Учир нь, цаасан дэвсгэртийн оронд зоосон мөнгө ашиглах нь АНУ-ын эдийн засагт тустай, таван тэрбум гаруй ам.доллар хэмнэнэ гэдэг тооцоо хийжээ.
Одоо ч мөнгөний эргэлтэнд орж яваа нэг долларын зоосон мөнгийг үйлдвэрлэх өртөг нь 30 цент байдаг бөгөөд Засгийн газар үүнийг нэг доллараар зардаг. Үүгээр тооцвол АНУ-ын Засгийн газар 30 жил тутамд 4,4 тэрбум ам.доллар хэмнэхээр байгаа аж. Учир нь, зоосон мөнгөний эдэлгээ 30 жил гэж тооцдог юм.
Харин 1-тийн долларын дэвсгэртийн тухайд зоосон мөнгөнөөс харьцангуй хямд өртгөөр буюу таван центээр үйлдвэрлэдэг. Гэвч эдэлгээний хувьд нас богинотой. Ердөө 4,7 жил л хэрэглээд ашиглах боломжгүй болдог байна. Иймээс л мөнгө санхүүгээ хэмнэх үүдээс цаасан мөнгөний оронд зоосон мөнгө хэрэглэе гэдэг саналыг Конгрессын хянан шалгах хорооноос гаргажээ. Энэ тухай Конгрессын Санхүүгийн үйлчилгээний хороо өнөөдөр хэлэлцэх юм байна.
Гэхдээ цаасан мөнгөний оронд зоосыг хэрэглэе гэдэг санал шинэ зүйл огт биш. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ тухай яриа байсхийгээд л гардаг, тэгсгээд өнгөрдөг байсан юм. Тийм ч учраас зоосон мөнгөний эрэлт хэрэгцээ маш бага байдгаас Холбооны төв банк дахв 1-тийн зоосон мөнгөний нөөц 1,4 тэрбумд хүрчихээд, одоогоор нэмж зоосон мөнгө үйлдвэрлэхгүй байгаа аж.
АНУ-ын Конгрессын хянан шалгах хорооноос нэг долларын дэвсгэртийг халж, оронд нь зоосон мөнгө хэрэглэж байхыг хууль тогтоогчдод уриаллаа. Яагаад гэж үү. Учир нь, цаасан дэвсгэртийн оронд зоосон мөнгө ашиглах нь АНУ-ын эдийн засагт тустай, таван тэрбум гаруй ам.доллар хэмнэнэ гэдэг тооцоо хийжээ. Одоо ч мөнгөний эргэлтэнд орж яваа нэг долларын зоосон мөнгийг үйлдвэрлэх өртөг нь 30 цент байдаг бөгөөд Засгийн газар үүнийг нэг доллараар зардаг. Үүгээр тооцвол АНУ-ын Засгийн газар 30 жил тутамд 4,4 тэрбум ам.доллар хэмнэхээр байгаа аж. Учир нь, зоосон мөнгөний эдэлгээ 30 жил гэж тооцдог юм.
Харин 1-тийн долларын дэвсгэртийн тухайд зоосон мөнгөнөөс харьцангуй хямд өртгөөр буюу таван центээр үйлдвэрлэдэг. Гэвч эдэлгээний хувьд нас богинотой. Ердөө 4,7 жил л хэрэглээд ашиглах боломжгүй болдог байна. Иймээс л мөнгө санхүүгээ хэмнэх үүдээс цаасан мөнгөний оронд зоосон мөнгө хэрэглэе гэдэг саналыг Конгрессын хянан шалгах хорооноос гаргажээ. Энэ тухай Конгрессын Санхүүгийн үйлчилгээний хороо өнөөдөр хэлэлцэх юм байна.
Гэхдээ цаасан мөнгөний оронд зоосыг хэрэглэе гэдэг санал шинэ зүйл огт биш. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ тухай яриа байсхийгээд л гардаг, тэгсгээд өнгөрдөг байсан юм. Тийм ч учраас зоосон мөнгөний эрэлт хэрэгцээ маш бага байдгаас Холбооны төв банк дахв 1-тийн зоосон мөнгөний нөөц 1,4 тэрбумд хүрчихээд, одоогоор нэмж зоосон мөнгө үйлдвэрлэхгүй байгаа аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















