Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
2013 онд хаана төрвөл хамгийн сайхан бэ

Мэдээж, хүн бүрт өөрийнх нь эх орон хамгийн сайхан ч таатай сайхан амьдрах боломж нөхцөл дэлхийн өнцөг буланд ижил тэгш байдаггүй билээ. Тийм ч учраас хүн амьдрахад хамгийн таатай нөхцлийг шинжээчид тодорхойлоод тэрхүү шалгуураар улс орнуудыг  жил бүр жагсааж   Economist” сэтгүүлээс  нийтэд зарладаг юм.

Энэ удаагийн жагсаалтаар банкны нууцлал, чанартай цагаараа дэлхийд алдартай Швейцарь тэргүүлж, болж өгвөл шинээр төрж буй бяцхан үрсийг олон олноор нь мэндлүүлж баймаар газар хэмээн судлаачид тодорхойллоо. Нэг хүнд ногдох бункерээр дэлхийд тэргүүлдэг, бас дэлхий дээр хамгийн их шоколад иддэг хүмүүстэй, мөн гар буугаар амиа хорлох явдал хамгийн олон гардаг Швейцарь улс.  Швейцарь улс юугаараа бусад орноос илүү гэж үү. Парламентад суудаг эмэгтэйчүүдийн тооноос эхлээд хүн амын дундаж наслалт, гэр бүл салалтын хувь, жилд ордог хур тунадасны хэмжээ хүртэл хэдэн арван үзүүлэлтээр.


Европын зүрхэн хэсэгт оршдог атлаа Европын холбооны гишүүн бус, олон хэлийн найман сая гаруй хүн амтай Швейцарь орон ийнхүү шинээр мэндэлж буй хүүхдэд эх орон болгож бэлэглэмээр хамгийн сайхан газраар шалгарсан бол тэдний араас Австрали, Норвеги гээд хэзээнээс л амьдралын чанар, амьжиргааны түвшнээр дэлхийд тэргүүлдэг улсууд оржээ. Эхний аравт орсон улсын тав нь Европын орон байгаа бол есдүгээрт Канад,  Азийг төлөөлж Сингапур, Хонконг багтжээ.Харин АНУ, Герман зэрэг дэлхийн эдийн засгийн хүчирхэг тоглогчид 10-20 дотор багтсан бол дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ гуравт ордог Япон  улс Чили, Киприйн араас 25 дугаар байрт ортлоо ухарчээ.  Дубайгаа гял цял болгон хөгжүүлж буй Арабын Нэгдсэн Эмират Ойрх Дорнодын орнуудаас анх удаа жагсаалтын эхний 20-д багтсан орон болж, 18-д бичигдэв.  Сонирхолтой нь, үе үе Палестинтэй зэвсэг зөрүүлэн сөргөөцөлддөг Израиль жагсаалтын 20 дугаарт бичигджээ.Тэгвэл урд хөрш Хятад улс хэдийгээр эдийн засгийн чадавхиараа дэлхийд аман хүзүүдэхээр болсон ч амьдралын таатай нөхцлөөр бол дэлхийд 49-д бичигдэж байна. Энэхүү жагсаалтад нийтдээ 80 улс багтсанаас Нигери сүүл мушгижээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан