Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тийм ээ, Санта Клаус байдаг юм
“Санта Клаус үнэхээр байдаг гэж үү” хэмээх гарчигтай нийтлэл тэртээ 1897 оны есдүгээр сарын 27-ны “The New York Sun” сонинд гарчээ. Энэ бол “Санта Клаус гэж үнэхээр байдаг юм уу” гэж асуусан Виржиния Оханлон гэдэг найман настай охины захидалд сонины редакцаас хариу бичсэн ил захидал байсан юм. Найзууд нь Санта Клаус байдаггүй гэж яриад байхаар нь томчуудаас асуухаар сонинд хандсан охины захидалд “Тийм ээ Виржиния, Санта Клаус байдаг” гэж сэтгүүлч Фрэнцис Фарселлус Чурч редакцийн өгүүлэл бичжээ. Энэ ердийн нэг нийтлэл байсангүй. Иргэний дайны хүнд жилүүдийн дараа итгэл найдвар, амьдрах хүсэл эрмэлзлээ алдсан америкчуудын урам зоригийг сэргээх гэсэн “The New York Sun” сонины нийтлэлийн бодлогын дагуу цувралаар гаргасан редакцын өгүүллүүдийн эхнийх нь байв. Энэ нийтлэл зөвхөн бяцхан хүүхдүүдэд Санта Клаус байдаг гэдгийг үнэмшүүлэх гэсэн хэрэг биш гэдгийг уншигчид ч мэдэж байсан учраас Америкийн сэтгүүл зүйн түүхэнд уншигчдын сэтгэлд хамгийн их хүрсэн, хамгийн олон хүнд хүрсэн нийтлэл болжээ. Хожим нь, ийм нэртэй ном, зурагт хуудас, хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг олноороо гарчээ.

Виржиния охин

Түүний сонинд бичсэн захидал

Сонины нийтлэл эх хувиара
Худ2
САНТА БАЙХГҮЙ >.<
САНТА КЛАУС, ӨВЛИЙН ӨВГӨН ЦАСАН ОХИН ҮНЭХЭЭР БАЙДАГТ БИ "ИТГЭДЭГ"! БИ ОДОО 45-ТАЙ, ЯМАР Ч УХААНТАН ЯАЖ Ч ЯТГААД ЭНЭ БҮГД БАЙХГҮЙ ГЭДЭГТ НАМАЙГ ИТГҮҮЛЖ ХЭЗЭЭ Ч ЧАДАХГҮЙ ХЭ ХЭ ХЭ. САЙХАН ҮЛГЭРҮҮД БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ АМЬДРАЛ ЁСТОЙ ХАЧИН УЙТГАРТАЙ БОЛНО. ГЭХДЭЭ ТИЙМ ЮМ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ НЬ ЯМАР ТОМЫН ТОМ АЗ ВЭ! ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . БАЯРЛАЛАА САНТА КЛАУС!
“Санта Клаус үнэхээр байдаг гэж үү” хэмээх гарчигтай нийтлэл тэртээ 1897 оны есдүгээр сарын 27-ны “The New York Sun” сонинд гарчээ. Энэ бол “Санта Клаус гэж үнэхээр байдаг юм уу” гэж асуусан Виржиния Оханлон гэдэг найман настай охины захидалд сонины редакцаас хариу бичсэн ил захидал байсан юм. Найзууд нь Санта Клаус байдаггүй гэж яриад байхаар нь томчуудаас асуухаар сонинд хандсан охины захидалд “Тийм ээ Виржиния, Санта Клаус байдаг” гэж сэтгүүлч Фрэнцис Фарселлус Чурч редакцийн өгүүлэл бичжээ. Энэ ердийн нэг нийтлэл байсангүй. Иргэний дайны хүнд жилүүдийн дараа итгэл найдвар, амьдрах хүсэл эрмэлзлээ алдсан америкчуудын урам зоригийг сэргээх гэсэн “The New York Sun” сонины нийтлэлийн бодлогын дагуу цувралаар гаргасан редакцын өгүүллүүдийн эхнийх нь байв. Энэ нийтлэл зөвхөн бяцхан хүүхдүүдэд Санта Клаус байдаг гэдгийг үнэмшүүлэх гэсэн хэрэг биш гэдгийг уншигчид ч мэдэж байсан учраас Америкийн сэтгүүл зүйн түүхэнд уншигчдын сэтгэлд хамгийн их хүрсэн, хамгийн олон хүнд хүрсэн нийтлэл болжээ. Хожим нь, ийм нэртэй ном, зурагт хуудас, хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг олноороо гарчээ. 
Виржиния охин

Түүний сонинд бичсэн захидал

Сонины нийтлэл эх хувиара
1 Сэтгэгдэл
2025.01.06
2012.12.03
2012.12.03
























