Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Ц.ОЮУНГЭРЭЛ: ТИРАНОЗАВР БАТААРЫГ ЭРИК ПРОКОПИГООС ХУРААЖ МОНГОЛЫН ТАЛД БУЦААХ НЭХЭМЖЛЭЛ ГАРСАН
Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг манай улсаас хууль бусаар гаргасан эсэх асуудлыг шүүх хурал энэ сард болохоор тов нь гарчээ. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Тиранозавр Батаарын араг ясыг хууль бусаар гаргасан хэрэг юу болж байгаа вэ?
-Үлэг гүрвэлийн ясыг Монголоос хууль бусаар гаргасан хэрэгт сэжиглэгдээд байгаа Эрик Прокопи Нью-Йорк хотын шүүхэд хандаж “АНУ-ын Засгийн газар “Хэритэж Аукшин” компанийн байранд байсан Тиранозавр Батаарын ясыг хурааж авсан нь хууль бус үйлдэл” гэсэн гомдол гаргасан. Үүний дараагаар Монгол Улсын Засгийн газарт хандаж “Үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсын өмч гэж үзэн АНУ-ын Засгийн газар хураасан. Хэрэв та бүхэн үүнийг үнэхээр Монгол Улсынх мөн гэдгийг баталж чадвал бид Эрик Прокопийн өргөдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин нотолж чадахгүй бол үлэг гүрвэлийн араг яс Эрик Прокопийнх болж магадгүй байна” гэсэн захидлыг өнгөрсөн есдүгээр сард ирүүлсэн. Энэ дагуу Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтарч ажиллан үлэг гүрвэлийн яс Монголынх гэдгийг нотлох олон баримт явуулсан. Үүний дараа өнгөрсөн сарын 13-нд Нью-Йорк хотын шүүгч П.Кевин Кастел шийдвэр гаргаж Эрик Прокопийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
-Эрик Прокопийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шалтгаанаа шүүгч хэрхэн тайлбарласан бол?
-Шүүгч тайлбартаа энэ оны зургадугаар сарын 22-нд Эрик Прокопигоос хураасан Батаарын араг яс нь Монголд харьяалагдана гэдэг нь араг ясны өнгө, Олон улсын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр батлагдаж байна. Мөн Эрик Прокопи өөрөө Монголоос үлэг гүрвэлийн яс хайж, хэд хэдэн удаа очиж малтлагын ажил хийснийг нотлох баримт Монголоос ирсэн нь Эрик Прокопи Батаарыг тус улсынх гэдгийг мэдсээр байж худал мэдүүлэн АНУ-д оруулж ирсэн байх үндэслэлтэй гэж үзсэн байна.
-Сэжигтнийг баригдахдаа Монгол Улсыг басамжилсан зүйл хэлж байсан гэдэг?
-Эрик Прокопи өргөдөлдөө “Араг яс Монголынх байх ёсгүй. Энэхүү араг яс 75 сая жилийн өмнөх эд. Гэтэл Монгол Улс дөнгөж 1921 онд байгуулагдсан” хэмээн басамжилсан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх няцаасан байна билээ. “Хэдийгээр араг яс 75 сая жилийн өмнөх боловч энэ ясыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс 1995-2005 оны хооронд малтан гаргасан нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байна. Эндээс үзвэл Монгол Улс холбогдох хуулиа баталснаас хойш энэхүү араг яс хулгайн замаар гарсан байх магадлалтай. Иймээс Эрик Прокопи Монгол, АНУ болон ОУ-ын хууль дүрмийг мэдсээр байж зөрчсөн нь нотлогдож байгаа учраас шүүгч тайлбар гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Засгийн газар үлэг гүрвэлийн араг ясыг хурааж авсан нь зөв гэсэн шийдвэр гаргалаа гэсэн үг. Тиймээс тус улсын Засгийн газрын гаргасан нэхэмжлэлээр дараагийн шүүх хурал явна. АНУ-ын нутаг дэвсгэр дээр өөр улсаас хулгайлагдаж ирсэн зүйл зарагдсан учраас үүнийг Эрик Прокопигоос бүр мөсөн хурааж Монголын талд буцаая гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнийг хэлэлцэх шүүх хурал энэ сард болох юм.
-Эрик Прокопид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Шүүх хурал нь хэзээ болох талаар?
-Тийм. Эрик Прокопид АНУ-ын прокуророос худал мэдүүлэг өгсөн, гааль дээр худал мэдүүлэн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм билээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол Эрик Прокопид 23 жилийн хорих ял оноох хуулийн заалттай гэсэн. Гэхдээ Батаарын араг ясыг Монголд буцаах эсэх шүүх хурал энэ сард болсны дараа Монголынх гээд буцаавал Эрик Прокопид хэрэг үүсгэх тухай дараагийн асуудал яригдах байх.
Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг манай улсаас хууль бусаар гаргасан эсэх асуудлыг шүүх хурал энэ сард болохоор тов нь гарчээ. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодрууллаа. -Тиранозавр Батаарын араг ясыг хууль бусаар гаргасан хэрэг юу болж байгаа вэ?

С.Аз
0 Сэтгэгдэл