Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Лэйди Гага Майкл Жексоны хувцаснаас 55-ыг дуудлагаар худалдан авчээ
Дуучин Лэйди Гага попын хаан Майкл Жексоны тоглолтын хувцас хэрэглэлийн дуудлага худалдаанд оролцож 55 зүйл худалдан авчээ. Жулиений дуудлага худалдааны газраас зохион байгуулсан энэ удаагийн худалдаанд алдарт дуучны амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан олон арван зүйлийг үнэ хаялцуулснаас болор шигтгээтэй алдарт бээлий нь нэг тус бүр 100 мянган ам.доллараар зарагджээ. Харин М.Жексоны “Bad” цомгийн аялан тоглолтын үеэр өмсч байсан бас л алдартай шар хүрэм 240 мянган ам.долларын үнэ хүрсэн байна.
Нийтдээ дуудлагаар худалдаалсан хувцас хэрэглэлүүд таван сая ам.долларын үнэ хүрсэн гэнэ. Энэхүү мөнгөний зарим хэсгийг сайн үйлсэд хандивласан байна.

Харин М.Жексоны эд зүйлсээс цөөнгүйг нь худалдан авсан Лэйди Гагагийн тухайд шүтэн биширч явсан уран бүтээлчийнхээ  хувцсыг нандигнан хадгалана хэмээн мэдэгджээ. Тэрээр одоогоор Өмнөд Африкт тоглолтоор явж байгаа аж.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан