Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хиллари Клинтон ажлаа өгөх гэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гейтнер нар бас гарч магадгүй байна. Төрийн нарийн бичгийн шинэ даргаар НҮБ-д АНУ-г төлөөлж байгаа Сюзан Райс яригдаж байгаа аж.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн нэрсийн дунд Бүгд найрамдах намын гишүүн, сенатч асан Чак Хейгелийн нэр явж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр албаны эх сурвалж сэтгүүлчдэд мэдэгджээ. Эх сурвалжийн хэлснээр Хейгел энэ долоо хоногт Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм байна.
Пентагоны өнөөгийн тэргүүн Леон Панетта Калифорнид амьдарч байгаа гэр бүлдээ ойр байхын тулд албан тушаалаа өгөх бодолтой байгаагаа саявтар хэлж байсан юм. Панеттагийн оронд Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн дунд түүний орлогч Эштон Картер, өмнө нь орлогч сайд байсан Мишель Флорной, сенатч Жон Керри нар бас байгаа юм. Энэ бүх албан тушаалын хүмүүсийг ойрын хоёр долоо хоногт багтаан томилно гэж эх сурвалж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гейтнер нар бас гарч магадгүй байна. Төрийн нарийн бичгийн шинэ даргаар НҮБ-д АНУ-г төлөөлж байгаа Сюзан Райс яригдаж байгаа аж. Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн нэрсийн дунд Бүгд найрамдах намын гишүүн, сенатч асан Чак Хейгелийн нэр явж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр албаны эх сурвалж сэтгүүлчдэд мэдэгджээ. Эх сурвалжийн хэлснээр Хейгел энэ долоо хоногт Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм байна.
Пентагоны өнөөгийн тэргүүн Леон Панетта Калифорнид амьдарч байгаа гэр бүлдээ ойр байхын тулд албан тушаалаа өгөх бодолтой байгаагаа саявтар хэлж байсан юм. Панеттагийн оронд Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн дунд түүний орлогч Эштон Картер, өмнө нь орлогч сайд байсан Мишель Флорной, сенатч Жон Керри нар бас байгаа юм. Энэ бүх албан тушаалын хүмүүсийг ойрын хоёр долоо хоногт багтаан томилно гэж эх сурвалж хэлжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл























