Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Vogue” сэтгүүлийн эрхлэгч АНУ-ын Элчин сайд болох уу
“Vogue” сэтгүүлийн эрхлэгч гэдгээрээ загварын ертөнцөд алдартай Анна Винтур АНУ-ын Их Британи дахь Элчин сайдаар томилогдож магадгүй сураг гараад байна. Б.Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хагас сая ам.доллар босгож, их тус хүргэж байсан болохоор түүнийг Элчингээр сонгох магадлал өндөртэй гэж ажиглагчид үзэж байгаа юм.  Загварын ертөнц дэх нөлөө, биеэ авч явах байдал зэргээрээ “Прада өмссөн чөтгөр” киноны амьдрал дээр бодит дүр гэлцдэг хатагтай Винтур өдгөө 63 настай, сүүлийн 20 жил “Vogue” сэтгүүлийг удирдаж байгаа юм. Хэдийгээр түүнийг олон улсын харилцаа тал дээр нэр хүндтэй хүн гэж хэлж болохгүй ч урлаг соёлын тал дээр хоёр улсыг хооронд нь холбох маш сайн гүүр байж чадна гэж үнэлж байна.  
Анна Винтур өнгөрсөн зургадугаар сард жүжигчин Жессика Билийн гэрт Б.Обамад хандив цуглуулах хүлээн авалт зохион байгуулж байсан бол, наймдугаар сард кино магнат Харви Уэнштейний гэрт нэг хүний 35 мянган ам.долларын такстай оройн зоог хийж байсан юм. Үүнийхээ  үр дүнд тэрээр Б.Обама том 10 хандивлагчийн нэг болж байв. Үүнийхээ шанд тэрээр Лондонд Элчин сайдаар очиж магадгүй боловч түүнд Мэттью Барзун хэмээх өрсөлдөгч бий. Тэрээр бас л Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр санхүүгийн албаны даргаар ажиллаж байж.  Тэдний нар Лондонгоос гадна Парисын Элчин сайдад ч яригдаж байгаа аж. Ямартай ч эцсийн шийдвэр шинэ жилийн үеэр гарах бололтой.
АНУ-ын  үе үеийн төрийн тэргүүнүүд дунд сонгуулийн кампанийхаа хандивлагчдыг Элчин сайдын суудлаар урамшуулах явдал түгээмэл байдаг. Тухайлбал, Лондонд одоо сууж буй Элчин сайд Луйс Сузман гэхэд Б.Обамагийн 2008 оны сонгуулийн кампанийн үеэр идэвхтэй хандивлагчдын нэг байсан банкир юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан