Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сар руу жуулчилъя гэвэл 1,4 тэрбум ам.доллар

НАСА-д удирдах албан тушаал хашиж байсан хэсэг мэргэжилтнүүд нэгдэн сар руу жуулчлуулах хувийн компани байгуулжээ. 2020 оноос өмнө эхний жуулчдаа саран дээр хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа энэ компанийн шугамаар сар руу зорчъё гэвэл хоёр хүний тийз нь 1,4 тэрбум ам.доллар байх аж. “Golden Spike” хэмээх энэ компани сарны жуулчлал хөгжүүлэхийн тулд тусгай тоног төхөөрөмж юмуу сансрын хөлөг зохион бүтээхгүй одоо ашиглаж байгаа пуужингаар жуулчиддаа үйлчлэх гэнэ. АНУ-ын НАСА агентлаг саран дээр дахин хөл тавих хөтөлбөрийг хэдэн жилийн өмнө сэргээсэн боловч Ерөнхийлөгч Б.Обама түүнийг нь цуцалсан юм. Учир нь, АНУ нэгэнтээ 1960 онд саран дээр хүнээ илгээсэн анхны орон болсон учир дахин тийшээ хүн явуулах шаардлагагүй гэж үзсэн юм. “Golden Spike” компанийн сарны жуулчлалыг бэл бэнчинтэй хүмүүс гэхээс илүүтэй гадаад орнуудын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийх зорилгоор сонирхох байх гэж компани үзэж байна. Тухайлбал Өмнө Африк, Өмнөд Солонгос, Япон зэрэг орон эрдэм шинжилгээний зорилгоор судлаачдаа сар руу илгээх магадлал өндөр байгаа аж.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл