Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сирид талхны үнэ хаданд гарчээ
Иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөний хөлд хоёр жил шахам зовж зүдэрч байгаа Сирийн ард иргэд аюулгүй байдалдаа санаа зовнихын хажуугаар амь зогоох хоол хүнс хаанаас олох билээ хэмээн толгой гашилгаж байна. Хүнсний гол хэрэгцээ болсон гурил, талх, нарийн боов хомсдсоноос иргэд өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөхөөрөөд хүрчээ.
Ялангуяа сүүлийн зургаан сар армийн бүслэлт дор байгаа Хомс хотын босогчид байрладаг дүүрэгт гурилны хомсдолд орсноор амаа хөдөлгөхөд тун бэрх болсон байна. Хүмүүс бөмбөгдөлтөд өртөж эсвэл эзэд нь дүрвэсэн байшингаас гал түлчихмээр мод түүж, хугацаа нь дууссан хуучин гурилаар талх хийж байгаа гэнэ. Талх, нарийн боовны газрууд ихэнх нь хаалгаа барьсан, ажиллаж байгаа нэгнээс талх авахын тулд шөнийн цагаар хүртэл 2-3 цаг дараалалд зогсох хэрэг гарч байгаа аж. Ингэж зогсч байж авсан талх, бин нь хоёр ам.доллартай тэнцэхүйц үнэтэй болоод байгаа гэнэ. Зарим хүмүүс дараалалд зогсч байж авсан бингээ өөр газарт 2-3 нугалан зарах явдал ч их байгаа аж. Ийнхүү талх, бингийн үнэ өссөн нь гурилын нөөцийг хамгаалалтад авснаас хар зах дээр түүхий эдийг нь өндөр үнээр дамлан наймаалж байгаатай холбоотой. Мөн үймээн самууны улмаас бензин шатахууны үнэ дөрөв дахин өссөн нь хамгийн их нөлөөлсөн хэмээн талх үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.
Иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөний хөлд хоёр жил шахам зовж зүдэрч байгаа Сирийн ард иргэд аюулгүй байдалдаа санаа зовнихын хажуугаар амь зогоох хоол хүнс хаанаас олох билээ хэмээн толгой гашилгаж байна. Хүнсний гол хэрэгцээ болсон гурил, талх, нарийн боов хомсдсоноос иргэд өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөхөөрөөд хүрчээ. Ялангуяа сүүлийн зургаан сар армийн бүслэлт дор байгаа Хомс хотын босогчид байрладаг дүүрэгт гурилны хомсдолд орсноор амаа хөдөлгөхөд тун бэрх болсон байна. Хүмүүс бөмбөгдөлтөд өртөж эсвэл эзэд нь дүрвэсэн байшингаас гал түлчихмээр мод түүж, хугацаа нь дууссан хуучин гурилаар талх хийж байгаа гэнэ. Талх, нарийн боовны газрууд ихэнх нь хаалгаа барьсан, ажиллаж байгаа нэгнээс талх авахын тулд шөнийн цагаар хүртэл 2-3 цаг дараалалд зогсох хэрэг гарч байгаа аж. Ингэж зогсч байж авсан талх, бин нь хоёр ам.доллартай тэнцэхүйц үнэтэй болоод байгаа гэнэ. Зарим хүмүүс дараалалд зогсч байж авсан бингээ өөр газарт 2-3 нугалан зарах явдал ч их байгаа аж. Ийнхүү талх, бингийн үнэ өссөн нь гурилын нөөцийг хамгаалалтад авснаас хар зах дээр түүхий эдийг нь өндөр үнээр дамлан наймаалж байгаатай холбоотой. Мөн үймээн самууны улмаас бензин шатахууны үнэ дөрөв дахин өссөн нь хамгийн их нөлөөлсөн хэмээн талх үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























