Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинэ жилийн сүлд модоо яаж засах вэ
Шинэ 2013 оноо угтан авахад хэдхэн хоног үлдлээ. Хүн бүрийн, ялангуяа хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяр өнөө мөдгүй болох нь. Гудамж талбай, албан байгууллагууд, дэлгүүр худалдааны газрууд сүлд модоо засан хэн хүний сэтгэл татан, нүд хужирлаад ирэхээр багачууд маань бушуухан л сүлд модоо заасх юмсан гэж сэтгэл догдлон хүлээж байгаа.

Энэ он гараад хоёрдугаар сарын 10-д дорнын шинэ жил гарч хар усан могой жил гарна. Тэгэхээр ирж байгаа шинэ оноо угтах хамгийн гол бэлгэ тэмдэг болсон сүлд модоо ирж байгаа жилд нь тааруулан гоёмсог сайхан засах учиртай.
Юун түрүүнээ шинэ жилийн сүлд мод маань дорныхны заншлаар урт настай эрүүл энхийг бэлгэдсэн мод байх учиртай. Заавал ногоон гэх биш усан жил гэдгийг бэлгэдэж хөх, цэнхэр, ногоон, цагаан байж болно.
Чимэглэл нь алтлаг, мөнгөлөг өнгөтэй байх нь сайхан. Ер нь л мөнгөн өвлийг санагдуулам. Гэрлэн чимэглэл мэдээж оройноосоо ёзоор хүртэл өнгө өнгөөр гэрэлтэж байх нь сайхан шүү дээ.

Сүлд мод чимэх тоглоомын хувьд энэ жил том тоглоом илүү зохимжтой. За тэгээд гялтгануур, өнгө өнгийн сувдан хэлхээс тавихаар бүр гоё.  
Өөр нэг гайхамшигтай санаа бол шинэ жилийн сүлд модоо 2013 оны бэлгэдэл могой оролцуулан засах. Хар хөх өнгийн могойн дүрс бүхий тоглоомонд эрвээхэй зангиа зүүлгээд туузаар чимэглэж тавибал бас л донжтой харагдана. Усан могой жил болохоор сүлд модны чимэглэлд  чинь далайн амьтад, наймаалж, далайн морь зэрэг байх нь зүгээр. Ирэх жилд элбэг баян байхыг бэлгэдэж сүлд модоо “мөнгөөр” бас чимээрэй.  Гэхдээ алт мөнгөн өнгөтэй зоосон мөнгийг сүлд модны чимэглэл шиг зүүх нь илүү. Орон орны мөнгөн тэмдэгтийг модныхоо дэргэд хэцнээс өлгөж бас болно.

Оюутны буюу хамгийн хямд төсөр чимэглэл бол хуучин компанкт дискүүдээр чимэглэж болно. Тэгээд аятайхан гэрэл чиглүүлээд өгвөл өрөө тасалгааг чинь яг л диско болгоно.

Бас гоёмсог цаастай чихэр, шоколад, өнгө өнгийн самар, амттан гоё харагдана шүү дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан