Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Эрдэнэ нуусан гар”-ыг аварч үлдсэн нь

Юрий Никулин, Вицын, Моргунов гурвыг олж “Барбос нохй болон ер бусын гүйлт”, “Нэрмэл нэрэгчид”, “Ы ажиллагаа”, “Кавказад болсон явдал” зэрэг киноны дэлгэцэнд хамт гаргаж алдаршсан найруулагч Леонид Гайдай “12 сандал”, Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” зэрэг инээдмийн кино хийсэн. “Эрдэнэ нуусан гар” киногоо хийгээд дууссан чинь хоёр ч удаа бие үнэлэгч гардаг, гол баатар нь архидан согтуурдаг, гаалийнхан тэр их эрдэнэсийг огт мэдэлгүй хил давуулдаг гээд намын үзэл сурталд нийцэхгүй өчнөөн факт орчихсон байх нь тэр. Соёлын яам, намын үзэл суртлынхан ёстой дураараа “хайчлах”-аар юм болж л дээ.
Ингээд найруулагч киногоо хянуулахаас өмнө бяцхан заль гаргасан гэдэг. Тэрээр киноныхоо төгсгөлд бүр аймшигтай цөмийн дэлбэрэлт болж байгаа жижигхэн хэсэг оруулсан байна. Тэгээд үзэл суртлын комиссынхонд “киноны маань амин чухал өгүүлэмж л энэ дэлбэрэлт юм шүү, үүнийг л битгий хасаарай. Бусдыг нь яана дураараа бол” гэсэн байна. Намын үзэл суртлынхан харин эсрэгээрээ “Тэр дэлбэрэлтийг хас. Бусдад нь хүрээд яахав” гэсэн гэдэг. Ингэж л кино маань найруулагчийн төлөвлөсөн, хийх гэсэн санаагаар тэр чигтээ үзэгчдэд хүрсэн гэнэ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан