Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Apple-ийн газрын зураг аминд хүрэх аюултай
Австралийн цагдаагийн газраас “Apple”-ийн iPhone, iPad-ын газрын зураг аминд хүрэх ч аюултай шүү хэмээн хэрэглэгчдэд анхааруулжээ. Учир нь, тус улсад Apple-ийн газрын зургийг ашиглаад төөрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Өнгөрсөн сард гэхэд зургаан хүн энэ газрын зургийн дагуу яваад эзгүй цөлд төөрч орхисон гэнэ. Тиймээс Виктория мужийн цагдаагийн газраас Аpple компанийн iOS 6 үйлдлийн систем буюу iPhone, iPad төхөөрөмжний газрын зураг заах үйлчилгээнд итгэж хол замд гарахгүй байхыг анхааруулжээ. Гар утас, таблет компьютерийнхээ газрын зургийн дагуу яваад бараг 46 хэмийн халуунтай эзгүй цөлд ямар ч утасны сүлжээгүй, бас хоол унд, ус ч үгүй газар 24 цагийн турш таг гацаж төөрсөн тохиолдол  нэг биш удаа гарсан учир ийнхүү Apple-ийн хэрэглэгчдэд баталгаагүй газрын зураг ашигласнаар амь насанд ч аюултай байж мэднэ хэмээн анхааруулга өгчээ. Харин компанийн зүгээс Австралийн газар нутгийн зураг дээр гаргасан алдаагаа даруйхан залруулж байгаагаа мэдэгджээ. Ер нь, Apple-ийн газрын зурагт алдаа гарах нь нэлээд элбэг тохиолддог. Тухайлбал, Англид гэхэд зарим жижиг хотуудыг ор тэмдэглээгүй орхисон байх нь ч бий.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан