Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Оны онцлох хүн болох магадлалтай найман нэр дэвшигчийг зарлав
“Time” сэтгүүл оны онцлох хүнийг нэрлэхээс 24 цагийн өмнө 2012 оны онцлох хүн болох хамгийн өндөр магадлалтай хэмээн найман нэр дэвшигчийг зарлав. Энэ найман хүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Пакистаны тэмцэгч охин Малала Юсафзай, Египетийн Ерөнхийлөгч Мухамед Морси, Билл болон Хиллари Клинтон нар улс төрийн үйл хэргээр, харин бизнесийн ертөнцөөс “Yahoo” компанийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер, “Apple” компанийн СЕО Тим Күүк нар багтжээ.
“Time”  сэтгүүл оны онцлох хүнийг нэрлэхдээ онлайн санал асуулга болон өөрийн редакторуудын санал болгосныг үндэслэн тогтоодог.  Тухайлбал, энэ оны онцлох хүн хэн бэ гэсэн санал асуулгад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 5,6 сая саналаар тэргүүлээд байгаа ч “Time”-ын редакторууд хараахан өөрсдийн саналаа эцэслэн гаргаагүй байгаа юм. Тэд дээрх найман нэр дэвшигчээс сонголтоо хийх юм.
Тухайн ондоо дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байж, олны үйл хэрэгт сайнаар эсвэл муугаар нөлөөлсөн хүчирхэг хүмүүсийг “Time” сэтгүүл онцлон нэрлэдэг уламжлал 1927 оноос хойш үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн онд оны онцлох хүнээр “Жагсагч” буюу Арабын ертөнцөд дэгдсэн хувьсгалыг хийсэн тэмцэгч, босогчдыг зарласан нь яах аргагүй 2011 оны өнгө төрхийг тодорхойлсон хүмүүсийг олж нэрлэсэн хэрэг байсан. Тэгвэл энэ удаа буюу 2012 оны өнгө төрхийг тодорхойлсон хүн таны хувьд хэн байв гэдгийг “Time” сэтгүүл маргааш зарлана.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан