Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Алиша Киз “Girl On Fire” дуугаа бусдаас хуулбарласан уу
Дуучин Алиша Киз хамгийн сүүлд гаргасан “Girl on Fire” хит дуунаасаа болж шүүхэд дуудагдах нь. Түүнийг ая зохиогч Эрл Шуман гэгч өөрийнх нь уран бүтээлээс ашигласан хэмээн шүүхэд өгөөд байгаа ажээ. Тэрээр 1962 онд Леон Карр хэмээх уран бүтээлчтэй хамтран “Hey there lonely girl ” хэмээх дуу зохиож байсан бөгөөд одоо хит болоод байгаа “Girl on Fire” дууны дунд хэсэг буюу “Nobody knows that she’s a lonely girl. And it’s a lonely world” хэмээн дуулдаг хэсэг нь дээрх дууны аятай, дуулах арга барилын хувьд ч тун адилхан байна гэж зохиогч нь мэдэгджээ.  Зохиогч хэлэхдээ яг энэ хоёр секундын хэсгийг Алиша Киз хуулбарлан авч, түүнээсээ санаа аван дуугаа бүтээсэн гэж үзэж байгаа учраас зохиогчийн эрхийн хуулийн дагуу шүүхэд хандсан байна.

Хэдийгээр энд хоёрхон секундын тухай яригдаж байгаа ч үнэхээр Алиша Киз тэр хэсгийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан нь тогтоогдвол “Girl on Fire” дуу болон энэ дуу багтсан цомгоос олсон ашиг орлогынхоо багагүй хэсгийг Эрл Шуманд өгөх болно.


 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан