Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Gangnam Style” нэг тэрбумын босго давлаа
Энэ жилийн урлаг соёлын хамгийн дуулиантай явдлуудын нэг бол яах аргагүй К-поп-ын төлөөлөл болсон “Gangnam Style” дуу дэлхий нийтийг байлдан дагуулсан явдал байлаа. Ердөө өнгөрсөн долдугаар сард Youtube-д тавигдсан энэ дууны видео клипийг өдгөө нэг тэрбум гаруй удаа үзэж, рекорд тогтоогоод байна. Холливудын оддоос эхлээд Британийн арми, Тайландын тэнгисийн цэрэг, Филиппиний шоронгийн хоригдлуудын дунд хүртэл хит болж, алдарт морины бүжгийг нь хүн бүр дагаж дуурайж байгаа нь “Ганнам Стайл” дэлхийн өнцөг булан бүрт хэр хүчтэй тархаж буйг бэлхнээ харуулж байгаа юм.
“Google” тооцооллоор бол өдөрт 7-10 сая удаа энэхүү дууны клипийг үзэж байгаа гэсэн статистик гарчээ. Үзэгчид зөвхөн Ганнам Стайлыг үзэж сонирхоод барахгүй өөр өөрсдийн Ганнам Стайлаа бүтээн, интернэтээр цацаж байгаа нь энэ дууны амжилтыг улам бататгаж байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Youtube-ийн рекордыг эвдсэнээс гадна хамгийн олон “Like” цуглуулсан клип гэдгээрээ Гиннесийн дээд амжилт тогтоогоод байгаа энэ дуу уран бүтээлчээ аль хэдийнэ ам.долларын саятан болгочихоод байгаа юм. Дуучин PSY зөвхөн энэ дуугаараа 7,6 сая ам.долларын ашиг олсон гэх бөгөөд саяхан Америкийн одод амьдардаг Беверли Хиллс орчимд 1,2 сая ам.доллараар байр худалдан авсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
OPPA FUUUCK YOURSELF..anh garj bhdaa l sonschihoor bsn
n
uneheer tasarhai . . aztai odtoi zaluu yumdaa. anhnaasaa style n taalagddag baisiimaa daanch ...
Хамгийн их уншсан