Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оцон шувууны хөл яагаад хөлддөггүй вэ
Энэ их сонирхолтой асуулт шүү. Байнга л мөс цасан дээр эсвэл далайн тэсгим хүйтэн усан дотор байдаг оцон шувууны хөл яагаад хөлдчихдөггүй юм бол. Тэгвэл өхөөрдөм хөөрхөн оцон шувуунуудын биед хөлдөхөөс хамгаалдаг маш нарийн механизм ажиллаж байдаг гэнэ. Тэр нь дотроо хоёр хэсэгтэй.

Нэгдүгээрт, оцон шувуу хөл рүү шахах цусныхаа урсгалыг тархиараа хянаж чаддаг аж. Тэд артерийн судасны диаметрийг өөрчлөх замаар хөл рүү хүрэх цусны урсгалыг хянадаг бөгөөд хүйтэн үед багасгаж, дулаан үед ихэсгэдэг байна. Оцон шувуунд заяасан энэ чадвар харин хүнд тун дулимаг байдаг учир бидний дунд хүйтэн сэрүүнд хөлөө хөлдөөх явдал их тохиолддог билээ. Бид халууцахаараа улайж, даарахаараа зэвхий даадаг нь ийм чадвар хүмүүст байдаггүйн тод илрэл гэнэ.

Харин хоёрдугаарт, оцон шувууны хөлний судас ер бусын онцгой бүтэцтэй. Тэд биеийн дээд хэсгээс дамжиж буй цусны хүчилтөрөгч болоод дулааны хэмийг нэг их алдагдуулалгүйгээр хөлнийхөө бүх хэсэгт хүргэх үй түмэн хялгасан судастай байдаг аж. Энэ хоёр ухаалаг механизмын хүчээр оцон шувуу хойд туйлын тэсгим өвөл ч хөлнийхөө температурыг тогтмол хоёр хэмийн дулаанд барьж чаддаг гэнэ. Энэ нь хөлийг хөлдөөчихөлгүй байлгах, бас биеэсээ төдий л их дулаан алдахгүй байхад яг тохирсон хэмжээ юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан