Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нью-Делид жагсаал болж 140 орчим хүн нэрвэгдлээ
Энэтхэгийн Нью-Делид болсон жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 143 хүн нэрвэгдсэний 78 нь цагдаагийн ажилтан байлаа гэж The Hindustan Times мэдээллээ. Цагдаагийнхан жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагч хий ашиглаж, сүүлдээ гал нээхэд хүрсэн байна. 23-ны өдөр цагдаагийнхан хотын төвд Засгийн газрын байрны өмнө жагсаал хийхийг хориглосон юм. Харамсалтай нь орой тийшээ жагсагчид хотын төв рүү орж ирэн цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Цагдаагийнхан нөхцөл байдлыг танхайчууд жагсагчдыг үймүүлж башин барилгыг эвлэхийг уриалсан учраас хууль сахиулагчид аргагүйн эрхэнд хүч хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Нью-Делид оюутнуудыг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан нь олны дургүйцлийн хүргэж зургаа дахь хоногтоо ийм жагсаал цуглаан болж байгаа юм. Охидыг хүчиндсэн эрэгтэйг цаазлахыг олон нийт шаардаж байгаа юм. 21-ний өдөр жагсагчид хотын төвийн замыг хааж, ерөнхийлөгчийн ордонд нэвтрэхийг оролдон хууль сахиулагчдыг чулуугаар шидэж эхэлсэн учраас цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ.
Арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай оюутан эмэгтэй 28 настай найзтайгаа автобусаар явж байхад нь зургаан согтуу хүн дайрч, хоёуланг нь зодон эмэгтэйг хүчирхийлсэн юм. Гэмтнүүдийг баривчилсан ч энэтхэгийн олон нийт эсэргүүцлээ илэрхийлэн энд тэндгүй жагсч эхэлсэн байна. Жагсаал цуглаан энэтхэгт аюулгүй байдлыг сахиулах талаар бололцоотой бүхнийг хийх, гэмт хэрэгтнүүдийг цаазлах, үгүйдээ л насаар нь хорихыг шаардаж байгаа юм. Мөн хэлмэгдсэн эмэгтэйд эмчилгээний мөнгө төлөхийг шаардаж байна.
Энэтхэгийн Нью-Делид болсон жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 143 хүн нэрвэгдсэний 78 нь цагдаагийн ажилтан байлаа гэж The Hindustan Times мэдээллээ. Цагдаагийнхан жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагч хий ашиглаж, сүүлдээ гал нээхэд хүрсэн байна. 23-ны өдөр цагдаагийнхан хотын төвд Засгийн газрын байрны өмнө жагсаал хийхийг хориглосон юм. Харамсалтай нь орой тийшээ жагсагчид хотын төв рүү орж ирэн цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Цагдаагийнхан нөхцөл байдлыг танхайчууд жагсагчдыг үймүүлж башин барилгыг эвлэхийг уриалсан учраас хууль сахиулагчид аргагүйн эрхэнд хүч хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Нью-Делид оюутнуудыг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан нь олны дургүйцлийн хүргэж зургаа дахь хоногтоо ийм жагсаал цуглаан болж байгаа юм. Охидыг хүчиндсэн эрэгтэйг цаазлахыг олон нийт шаардаж байгаа юм. 21-ний өдөр жагсагчид хотын төвийн замыг хааж, ерөнхийлөгчийн ордонд нэвтрэхийг оролдон хууль сахиулагчдыг чулуугаар шидэж эхэлсэн учраас цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ.Арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай оюутан эмэгтэй 28 настай найзтайгаа автобусаар явж байхад нь зургаан согтуу хүн дайрч, хоёуланг нь зодон эмэгтэйг хүчирхийлсэн юм. Гэмтнүүдийг баривчилсан ч энэтхэгийн олон нийт эсэргүүцлээ илэрхийлэн энд тэндгүй жагсч эхэлсэн байна. Жагсаал цуглаан энэтхэгт аюулгүй байдлыг сахиулах талаар бололцоотой бүхнийг хийх, гэмт хэрэгтнүүдийг цаазлах, үгүйдээ л насаар нь хорихыг шаардаж байгаа юм. Мөн хэлмэгдсэн эмэгтэйд эмчилгээний мөнгө төлөхийг шаардаж байна.
0 Сэтгэгдэл























