Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Аргентин Чилийн хил дээр галт уул оргилж эхэллээ
Аргентин, Чилийн хил дээр байдаг Копауэ галт уул идэвхжин үнс нурмаар тургиж эхэлснээс латин америкийн энэ хоёр улс түгшүүрийн хоёрдугаар зэрэг зарлаад байна. Гурван мянган метрийн өндөр энэ уул аргентины Чилитэй хил залгаа Неукен мужид байрладаг юм. Тэр хавийн оршин суугчид орон гэрээ орхин явахад хүрчээ. Галт уулын нурам одоо чилийн Копауэ тосгон, аргентиний Кавиаху болон Запала хотуудыг бүрхээд байна. Хоёр орон ард иргэддээ орон гэрээ орхихгүй байж, нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг анхааруулжээ. Өмнөд Анд орчмоор нислэг хийдэг онгоцнуудад бас анхааруулга өгөөд байна. Энэ галт уул хамгийн сүүлд 12 жилийн өмнө, бас өнгөрсөн намар идэвхжиж байсан юм.

0 Сэтгэгдэл